Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хүний ясны сийрэгжилтэнд нөлөөлөх зарим эрсдэлт ба эмгэгжамын хүчин зүйлийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3818
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Насжилт, эстрадиол, тестостерон, хугарал, Д аминдэм

Аннотаци

Ясны сийрэгжилтийн олон улсын нийгэмлэгийн (ЯСОУН) томъёолсноор “Ясны сийрэгжилт нь нийгмийн, зан үйлийн, физиологийн олон хүчин зүйлийн нөлөөн дор ясны бичил бүтцэд өөрчлөлт орж ясны нягт буурч, хугарлын эрсдэл нэмэгддэг өвчин юм” хэмээжээ. Ясны сийрэгжилт нь хүйсийн хувьд эмгэгжамын ялгаатай механизмаар нөхцөлддөг болохыг олон судалгаагаар тогтоосон байдаг. Эмэгтэйчүүдэд перименопаузын үеэс эхлэн бэлгийн дааврын өөрчлөлттэй холбоотойгоор яс сийрэгжих үйл явц эрчимждэг тул 45 нас хүртэл харьцангуй тогтвортой байсан ясны нягт нь цэвэршсэн эмэгтэйчүүдэд огцом буурдаг. Олон улсын болон манай оронд хийгдсэн судалгаагаар цэвэршсэн эмэгтэйчүүдийн дунд сийрэгжилтийн тархалт эрс нэмэгддэг бөгөөд энэ нь цэвэршилтийн дараах эстрадиол дааврын дутагдалтай холбоотой хэмээн судлаачид дүгнэжээ. Харин эрэгтэйчүүдэд 60 наснаас эхлэн ясны нягт аажим буурдаг бөгөөд энэ нь насны аяар тестостерон дааврын түвшин буурах, кальцийн шимэгдэлт алдагдах, хөдөлгөөний хомсдол зэрэг насжилттай холбоотой физиологийн үйл явцаас ихээхэн шалтгаалдаг. Ясны нягт байдлыг бүрдүүлэгч гол нэгдэл болох кальци, фосфат нь паратиреоид, Д аминдэм, кальцитонин даавраар зохицуулагдаж байдаг бөгөөд ясны нягтад эдгээр даавруудаас гадна удамшлын, нийгмийн, зан үйлийн, физиологийн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Манай орны хувьд ясны сийрэгжилттэй холбоотой судалгаа цөөнгүй хийгдээд байгаа ч яс сийрэгжих өвчний тархалт, хүйсийн ялгаатай байдал, түүнд нөлөөлөх эрсдэлт ба эмгэгжамын хүчин зүйлсийн онцлогийг цогцоор нь тодорхойлсон судалгаа одоогоор хийгдээгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо.
Судалгааны ажлын зорилго:
Насанд хүрсэн Монгол хүн амын дунд ясны сийрэгжилтийн тархалтыг тодорхойлж, сийрэгжилтэнд нөлөөлөх зарим эрсдэлт ба эмгэгжамын хүчин зүйлийг үнэлэх
СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГА ЗҮЙ:
Монгол орны 4 бүс, Улаанбаатар хотоос 20-87 насны нийт 2001 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж, хасах шалгуурын дагуу 36 тохиолдлыг хасч, нийт 1965 хүнд ясны нягтыг Sunlight Mini-Omni (Beammed, USA) ясны хэт авиан оношилгооны багажаар тодорхойлсон. Судалгаанд хамрагдагсдыг ДЭМБ-ын ясны сийрэгжилтийн оношилгооны шалгуурын дагуу ясны сийрэгжилттэй, остеопени, эрүүл бүлэгт ангилж, сийрэгжилттэй (n=500) бүлгийг тохиолдлын бүлэгт, эрүүл бүлгийг (n=953) хяналтын бүлэгт сонгон ийлдсийн кальци (n=1432), органик биш фосфат (n=1422), паратиреоид (n=389), кальцитонин (n=387), 17β-эстрадиол (n=387), нийт тестостерон (n=154), 25-гидрокси Д аминдэм (n=385), CTX-I (n=171) ба P1NP (n=166)-г тодорхойлов.
Судалгааны үр дүн
Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн
14.5% (n=91), эмэгтэйчүүдийн
30.6% (n=409) нь ясны сийрэгжилттэй байсан бөгөөд эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилтийн эрсдэл
2.7 [95% CI:
2.0-
3.5] дахин өндөр байна. Бүс нутгийн хувьд Улаанбаатар хотод
20.6% (n=78), баруун бүсэд
29.2% (n=116), хангайн бүсэд
28.2% (n=112), төвийн бүсэд
27.9% (n=108), зүүн бүсэд
22.3% (n=86) тархалттай бөгөөд бүс нутаг хооронд статистик ач холбогдолтой ялгаа үгүй (p>
0.05) байв. Эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэхэд, хөдөлгөөний идэвхгүй байдал нь ясны сийрэгжилтийн эрсдэлийг
3.1 дахин [95% CI:
2.1-
4.6], олон төрөлт нь
2.5 дахин [95% CI:1.9-
3.2], цэвэршилт
22.7 дахин [95% CI:
16.0-
32.2], БЖИ
18.5-аас бага байх нь
2.8 дахин [95% CI:
0.9-
8.9] нэмэгдүүлж байна. Эрэгтэйчүүдэд тохиолдлын бүлэгт паратиреоид дааврын хэмжээ
26.8±
15.3пг/мл, хяналтын бүлэгт
20.2±
12.7пг/мл байсан бөгөөд ясны сийрэгжилттэй бүлэгт статистик ач холбогдолтойгоор (p<
0.05) өндөр байна. Харин нийт тестостерон нь тохиолдлын бүлэгт (
8.4±
3.0нг/мл) хяналтын бүлгээс (
9.3±
2.4 нг/мл) статистик ач холбогдолтойгоор бага (p<
0.05) байлаа. Эмэгтэйчүүдийн хувьд ийлдсийн 17β-эстрадиол нь тохиолдлын бүлэгт (
22.9±
17.9пг/мл) хяналтын бүлгээс (
54.2±
37.6пг/мл) статистик ач холбогдолтойгоор (p<
0.01) бага байв. Ясны нийлэгжил, задралын маркерыг тохиолдол-хяналтын бүлэгт тодорхойлоход, P1NP нь эрүүл бүлэгт статистик ач холбогдолтойгоор өндөр, CTX-I нь эрүүл бүлэгт бага байсан бөгөөд аль ч хүйсэнд нас ахихад CTX-I-ийн түвшин нэмэгдэж байна. Бинари ложистик регрессийн шинжилгээгээр, эрэгтэйчүүдэд ийлдсийн нийт тестостероны түвшин
7.75нг/мл-ээс буурахад ясны сийрэгжилтийн эрсдэл
2.8 дахин [95% CI:
2.1-
4.2], паратиреоид дааврын түвшин
30.3пг/мл-ээс нэмэгдэх нь эрсдэлийг
2.8 дахин [95% CI: 1.0-
7.9] нэмэгдүүлж байна. Харин эмэгтэйчүүдэд ийлдсийн 17β-эстрадиолын түвшин
40.4пг/мл-ээс буурах нь ясны сийрэгжилтийн эрсдэлийг
4.3 дахин [95% CI:1.8-
9.9],
15.4пг/мл-ээс буурах нь эрсдэлийг
15.4 дахин [95% CI:
12.3-
22.3] ихэсгэж байна. Насны хувьд эрэгтэйчүүдэд 66 наснаас, эмэгтэйчүүдэд 51 наснаас ясны сийрэгжилтийн бодитой эрсдэл үүсч байгаа нь бинари ложистик регрессийн шинжилгээний үр дүнгээр харагдлаа.
Дүгнэлт
Монгол хүн амын дунд ясны сийрэгжилтийн тархалт эрэгтэйчүүдэд
14.5%, эмэгтэйчүүдэд
30.6% байгаа бөгөөд нас ахих тусам нэмэгдэж (p<
0.01) байна. Эмэгтэйчүүд нь ясны сийрэгжилтэнд эрэгтэйчүүдээс
2.7 дахин илүү [OR=
2.7, 95% CI:
2.0-
3.5, p<
0.01] өртөж байгаа бөгөөд хөдөлгөөний идэвхигүй байдал [OR=
3.1, 95% CI:
2.1-
4.6, p<
0.05], цэвэршилт [OR=
22.7, 95% CI:
16.0-
32.2, p<
0.01], олон төрөлт [OR=
2.5, 95% CI: 1.9-
3.2, p<
0.01], БЖИ
18.5-аас бага байх [OR=
2.8, 95% CI:
0.9-
8.9, p<
0.05] нь ясны сийрэгжилтэнд хүргэх эрсдэлт хүчин зүйлс болж байна. Ясны сийрэгжилтийн эмгэгжамд ийлдсэндэх бэлгийн даавруудын бууралт (17β-эстрадиол<
40.4пг/мл, нийт тестостерон<
7.75нг/мл) ба паратиреоид дааврын (эрэгтэйчүүд) ихсэлт нь (>
30.3пг/мл) нөлөө бүхий хүчин зүйл болох нь нотлогдлоо



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 835
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :