Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мерит системийн үндсэн дээр хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах нь” (Төрийн захиргааны байгууллагын жишээн дээр



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3790
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : төрийн захиргаа, мерит тогтолцоо, хүний нөөцийн тогтвортой байдал, төрийн албан хаагч, ажлын байрын тодорхойлолт

Аннотаци

Монгол улсын төрийн албанд мерит системыг юуны өмнө дэлхийн орнуудын төрийн албаны хөгжил, төлөвшил, туршлагаас улбаатай тул ололт, сургамжийг судлан цаашдаа төрийн албыг шинэчлэлийн оновчтой суурь болгох нь чухал байна.
Гадаад орнуудын туршлагаас суралцахаас гадна хүн төрөлхтний түүхэнд манай орны хувьд эртний төр улсын түүхтэй, төрийн албаны өнөөгийн мерит зарчмыг сонгодог байдлаар хэрэгжүүлж байсан баялаг уламжлалтай тул өөрийн орныхоо өв санг судлан суурилах ч шаардлага урьд урьдаас илүү хэрэгцээтэй, нөгөө талаар өдгөө л тэр өв сангаас суралцах шинжлэх ухааны судалгааны ололт бий болчихоод байна.
Монгол Улсын Их Хурлаас (УИХ) 2002 онд баталсан Төрийн албаны тухай хуульд 2008 онд хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахын тулд улс төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагчдыг улс төрийн намын харьяалалгүй байлгах, улс төрийн сонгуулийн сурталчилгаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хүний нөөцийг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөхийг хатуу хориглох, төрийн албаны төв байгууллагаас төрийн албаны удирдах албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хариуцлага тооцох зэрэг шударга ёсыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн хууль бус томилгоо, хөдөлгөөнийг таслан зогсоож, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид болгох, тогтвортой байдлыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн, нэг үгээр хэлбэл,мерит системд тулгуурласан нэмэлт өөрчлөлт хийсэн байна. Энэхүү өөрчлөлт нь хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, төлөвшин хөгжихөд чухал алхам болсон юм.
Мэдлэг, чадварт тулгуурласан хүний нөөцийг тогтвортой, үр бүтээлтэй ажиллуулах нь хүний нөөцийн менежментийн үндсэн зорилго болно.Иймээс хүний нөөцийг сонгон шалгаруулах, мэргэшүүлэх, тогтвортой ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч түүний онол, арга зүйг шинжлэх ухааны үндэстэй, боловсронгуй болгох шаардлага ч тавигдаж байна. Иймд төрийн байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалт болон тухайн зохицуулалтын бодит хэрэгжилтийн ололт, сургамж, тулгамдаж буй асуудлуудыг мерит системын “тогтвортой байх” чиглэлийн үүднээс судлах шаардлага ч бий болсон байна.
Судалгааны ажлын зорилго: Монгол Улсын төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг мерит системд тулгуурлан судалж, тулгамдсан асуудлуудыг тодруулан, шийдвэрлэх арга замын талаар санал дэвшүүлэхэд судалгааны гол зорилго оршино.
Судалгааны ажлын зорилт: Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүллээ. Үүнд:
• Хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах онолын үндсийг судлах;
• Мерит системын үүсэл хөгжил, цаашдын чиг хандлагыг судлаачдын бүтээлд тулгуурлан судлах, дэлхийн орнуудын төрийн албаны шинэчлэл, мерит системын хөгжилд дүн шинжилгээ хийж, туршлага, сургамжийг судлах
• Монгол улсын төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдалд баримт бичгийн болон асуулгын аргаар судалгаа хийн, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох
• Төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах арга замын талаар санал дэвшүүлэх
Судалгааны арга зүй: Судалгааны ажилдаа шинжлэх ухааны судалгааны түгээмэл арга болох нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, харьцуулсан шинжилгээний аргуудыг хэрэглэв. Мерит системд тулгуурлан төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдалд тулгамдсан асуудлуудыг тодорхойлохын тулд баримт бичгийн, эрх зүйн, асуулгын, ярилцлагын аргыг ашиглан үндсэн өгөгдөл, мэдээллийг цуглуулсан болно. Горилогч судалгааны ажилдаа төрийн алба, түүний удирдлага, мерит системд хамрагдах бүтцийн болон байгууллагын, түүхэн ба логик, үйл ажиллагааны ба чиг үүргийн гэх мэт онол, арга зүй, үзэл баримтлалын хослол, огтлолцолоос асуудалд хандах зарчмыг иш үндэс болгож, тогтолцооны хийгээд интеграль арга зүйд тулгуурлав.
Судалгааны таамаглал: Монгол улсын төрийн алба мерит системыг хүлээн зөвшөөрч эрх зүйн зохих орчинг бүрдүүлсэн хэдий ч төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдал хангагдахгүй байна. Энэ байдалд төрийн захиргааны албаны эрх зүйн зохицуулалт, улс төрийн нөлөөлөл, төрийн удирдах албан хаагчдын хариуцлага, хуулийг хэрэгжүүлэх байдал зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.
Судалгааны шинэлэг тал: Уг судалгаа нь төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдалд мерит системд тулгуурлан хийсэн анхны докторын түвшний судалгаа бөгөөд арга зүйн хувьд Монгол улсын төрийн алба, олон улсын төрийн албаны шинэчлэл, хандлагатай уялдуулсан төдийгүй ололт, сургамжийг судлан, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлсонд гол шинэлэг тал оршино.Төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн менежментэд мерит системыг төлөвшүүлэх арга замыг орчин цагийн засаглалын үзэл баримтлалд тулгуурлан үндэсний болон олон улсын жишигт баримжаалан дэвшүүлж, шинжлэх ухааны эргэлтэд оруулсан нь мөн шинэлэг болж байгаа юм.
Судалгааны ач холбогдол: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн“төрийн улс төрийнхөөс бусад албан хаагчдыг улс төрийн намын харьяалалгүй байлгах, намын харьяалалгүй төрийн албан хаагчдыг улс төрийн сонгуулийн сурталчилгаанд ямар нэг хэлбэрээр оролцуулахгүй байх, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөхийг хатуу хориглох, төрийн албаны төв байгууллагаас төрийн албаны удирдах албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хариуцлага тооцох” зэрэг мерит системыг бэхжүүлэхэд чиглэсэн хуулийн заалтууд практикт бүрэн хэрэгжихгүй байгаа өнөөгийн нөхцөлд энэхүү судалгаа хийгдсэн төдийгүй төрийн албанд буй болсон дутагдал, доголдлын шалтгаан нөхцлийг шинжлэх ухааны үндэстэй судалсан, улмаар цаашдын шинэчлэлийн суурь асуудлуудыг тодорхойлж, шийдлийн хувилбарыг сонгосон чиглэлүүдээр тодорхойлсон нь уг судалгааны онолын харин судалгааны материалыг судалгаа, сургалтад хэрэглэх боломжтой нь түүний практик ач холбогдлыг тодорхойлно.
Гадаад орнуудын туршлагаас суралцахаас гадна хүн төрөлхтний түүхэнд манай орны хувьд эртний төр улсын түүхтэй, төрийн албаны өнөөгийн мерит зарчмыгсонгодог байдлаар хэрэгжүүлж байсан баялаг уламжлалтай тул өөрийн орныхоо өв санг судлан суурилах ч шаардлага урьд урьдаас илүү хэрэгцээтэй, нөгөө талаар өдгөө л тэр өв сангаас суралцах шинжлэх ухааны судалгааны ололт бий болчихоод байна.
Төрийн албаны хүний нөөцийг улс төрийн хуваариалт, захиалгаар бус түүнээс бүрэн ангид, зөвхөн өрсөлдүүлэн шалгаруулах зарчмаар томилж, хүлээн зөвшөөрөгдөхүйц зүтгэл, үр дүн гаргасан тохиолдолд албан тушаал дэвших улс төр, эрх зүй, бүтэц, зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлж чадсан тохиолдолд мерит систем хэрэгжих боломжтой юм.
Монгол улсын төрийн албанд мерит системыг юуны өмнө дэлхийн орнуудын төрийн албаны хөгжил, төлөвшил, туршлагаас улбаатай тул ололт, сургамжийг судлан цаашдаа төрийн албыг шинэчлэлийн оновчтой суурь болгох нь чухал байна.
Дүгнэлт
Судалгааны дүнгээс үзэхэд бодит амьдралд эрх зүйн зохицуулалт, зарчмууд бүрэн утгаараа хэрэгжихгүй байгаа дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, сонгуулийн үечлэлтэй шууд хамааралтайгаар төрийн захиргааны албан хаагчид ямар нэгэн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөж, халагдаж, оронд нь үндэслэл муутай томилгоо хийгдэж байна. Хоёрдугаарт, төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт байнга өөрчлөгдөж, төрийн албаны хүний нөөцийн тогтвортой байдлыг алдагдуулах гол шалтгаан болж байна. Гуравдугаарт, удирдах албан тушаалтнууд төрийн захиргааны албан хаагчдыг олноор нь “сольж”, хуулиа зөрчих болсон байна. Дөрөвдүгээрт, улс төрийн хүчин зүйл нь төрийн албаны төв байгууллагыг бие даан ажиллах боломжгүй болгож байна. Тоон хэмжээсээр тодотговол нийт төрийн албан хаагчдын 20 орчим хувь нь халаа сэлгээнд орж байгаа нь төрийн албаны хүний нөөцийн тогтвортой байдал хангагдахгүй байгааг илтгэнэ. Энэ бүгдэд тулгуурлан дүгнэвэл өнөөдрийн төрийн алба энэ байдлаа өөрчилж эс чадвал мерит системээ хэрэгжүүлж чадахгүйд хүрэх бодит байдал бий болсон байна.
Төрийн захиргааны хүний нөөцийн тогтвортой байдалд 1/төрийн албаны хууль, түүнтэй холбоотой хууль тогтоомжид хийж байгаа сүүлийн үеийн үндэслэл муутай өөрчлөлтүүд, 2/төрийн албаны хуульд байгаа шинэчлэх шаардлагатай заалтууд, 3/хуулиа зөрчдөг удирдах ажилтнуудын үйл ажиллагаа, 4/ төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын олон удаагийн өөрчлөлт, 5/улс төрийн намуудын сонгуулийн үр дүнд УИХ-д эзлэсэн суудлын тооноос хамаарсан томилгоо, 6/төрийн албаны төв байгууллагын хяналт, хариуцлага тооцох сул байдал, 7/төрийн захиргааны албан хаагчдын өөрсдийн чансаа, идэвх санаачлагын сул байдал тус тус сөргөөр нөлөөлж байна гэж үзлээ.
Төрийн албаны мерит системын хөгжилд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа гол үүрэгтэй бөгөөд юуны өмнө Төрийн албаны хуульд судалгааны саналд суурилсан өөрчлөлт хийх, хуулиа төрийн бүх түвшний байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь мерит систем үр дүнтэй улмаар үр нөлөөтэй байх гарааны нөхцөл болно гэж үзлээ



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 462
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :