Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөрөнгө оруулалтын төслийн зардал-үр өгөөжийн шинжилгээ” (Төмөр замын төслийн жишээн дээр



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3791
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Хөрөнгө оруулалт, төсөл, үр өгөөж, зардал, зардал-үр өгөөж, үнэ цэнэ, зах зээлийн бус

Аннотаци

Орчин үеийн төслийн менежментийн удирдлага нь нийгэм-эдийн засгийн үр өгөөжийг онцгойлох болсноор хөрөнгө оруулалтын төслийн зардал-үр өгөөжийн шинжилгээний үзүүлэлтүүд чухал байр суурийг эзлэх болсон байна. Дэлхийн улс орон бүр өөрийн өвөрмөц нөхцөлд тохирсон хөгжлийн үзэл баримтлал, бодлого, хөтөлбөрийг боловсруулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд олон улсын нийтлэг жишгийн дагуу дүн шинжилгээ, үнэлгээг хийдэг байна. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Европын Холбооны Гишүүн Улс орнууд, Австрали, Шинэ Зеланд болон олон улсын байгууллагууд өөрсдийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зардал-үр өгөөжийн шинжилгээг өргөн ашигладаг. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэл бүхий зардал-үр өгөөжийн шинжилгээний дүгнэлтэд тулгуурлаж гаргах нь үр дүнтэй болохыг амжилттай хэрэгжсэн олон тооны төслийн дүн харуулж байна.
Монгол Улсад 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжих өөрчлөлт эхэлсэн нь нийгмийн амьдралыг бүхэлд нь өөрчилсөн төдийгүй улсын эдийн засаг, төрийн байгууллын тогтолцоог шинэчлэн тогтоож, иргэд хувийн аж ахуй эрхлэх боломж нээгдсэнтэй зэрэгцэн хөгжингүй орнуудын менежментийн шинжлэх ухааны ололтыг институцийн бүх түвшинд өргөн хэрэглэх боллоо. Эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явц гүнзгийрэх тутам хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай удирдах, орчин үеийн менежментийн ухаан, санхүү-хөрөнгө оруулалт болон төслийн менежмент зэрэг олон асуудлыг шинжлэх ухааны түвшинд судлах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байна.
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад туслах, нөөцийн үр ашигтай хуваарилалтыг хангахад олон аргыг ашиглаж байна. Аливаа төсөл, хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардал, бий болох үр өгөөжийг нийгэм-эдийн засгийн үүднээс мөнгөн дүнгээр илэрхийлдэг хамгийн өргөн хэрэглэгддэг үнэлгээний арга бөгөөд шийдвэр гаргахад гол нөлөө үзүүлдэг болохыг олон судлаачдын бүтээлд онцолсон байна. Монгол Улсад хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын зарим төслүүдийн зардал-үр өгөөжийн шинжилгээний үр дүнгээс харахад санхүүгийн өгөөж болон эдийн засгийн үр нөлөөний шинжилгээ хийгдсэн байх ба эдгээрийг ихэнх тохиолдолд үр өгөөжийн шинжилгээ гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Үүний шалтгаан нь Монгол Улсад аливаа хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд шинжилгээ, үнэлгээ хийх нарийвчилсан эрх зүйн зохицуулалт, нэгдсэн удирдамж, зөвлөмж байхгүй байгаатай холбоотой юм.
Өнөөдөр хөрөнгө оруулалтын төслийн үр өгөөжийг үнэн зөв тооцох хэрэгцээ нэмэгдэж, түүнд зориулсан зардал-үр өгөөжийн шинжилгээний аргазүй, аргачлалыг боловсронгуй болох шаардлага байна. Хөрөнгө оруулалтын төслийн зардал-үр өгөөжийн шинжилгээний аргазүйг боловсронгуй болгосноор нэгэн ижил шалгуур бүхий нэгдмэл аргачлалыг хэрэглэх боломж бүрдэж төслийн нийгэм-эдийн засгийн бодит үнэ цэнийг тооцоолоход чухал ач холбогдолтой болно. Энэ судалгааны ажлын үр дүн төмөр замын хөрөнгө оруулалтын төслөөр хязгаарлагдахгүй, үндэсний болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжих бусад салбарын олон төслүүдэд шинжилгээ хийхэд ашиглагдаж, хөгжилд нөлөөлөхүйц хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх нэг хүчин зүйл болно гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 568
Сүүлийн сард 27
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :