Монгол утга соёл тоо тооллын бэлгэдэл утга нь хүний амин насны хөгжин дэвжих цаг хугацаатай уялдана өвөрмөц чанад утгыг бүтээдэг. Тооны бэлгэдэл нь хүний насны үе мөчлөгт илрэх бие махбод, оюун онцлог шинж байдлын илрэлтэй давхцана, нэг нь нөгөөгүйгээр үл тайлагдах утгын торон сүлжээг үүсгэнэ. Монгол утга соёлд хий нас, уялга бат нас, бурхан нас, агт араа нас, аагтай арван таван нас, жонжууд явах нас, үргэлж мөнхийн хорин таван нас хэмээн нэрлэгдэх хүний амин насны онцлогууд тооны бэлгэдэлтэй зохирон таарч, бэлгэдэл бол угтаа “байгалийн ном”, байгалийн жам хуулийн утгажуулсан илэрхийлэл юм гэж дүгнэлт хийх үндэслэлийг бидэнд өгч байна. Тооны бэлгэдлээр хүний насыг тодорхойлон ойлгохын учир нь хүний хөгжлийн нууц, далд учир холбогдлыг тайлан гаргах бололцоог Хүн судлалд нээн өгөх учир холбогдолтойг мэдэж болох юм. Монгол хүний амин насны онцлогийг тооны бэлгэдэл зүйн үүднээс тайлан тайлбарлах нь монгол хүний судлалд хүний хөгжлийг тодорхойлох, танин мэдэхүйн тодорхой асуудлыг \нийгмийн үүрэг оролцоог\ хөндөн дэвшүүлэх бололцоог олгож байна
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0