Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Умайн лейомиомийн зарим эрсдэлт хүчин зүйлс, бичил бүтцийн онцлог болон р53, ki67 уургийн оношилгооны ач холбогдол



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3071
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : энгийн лейомиом, үржилтэй лейомиом, P53 уураг, үржлийн Ki67 уураг, митозийн идэвхжил

Аннотаци

Сэдэв: Умайн лейомиомийн зарим эрсдэлт хүчин зүйлс, бичил бүтцийн онцлог болон P53, Ki67 уургийн оношилгооны ач холбогдол
Үндэслэл
Умайн лейомиом нь гөлгөр булчингийн гаралтай, нөхөн үржихүйн 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн 20-40% хувьд элбэг тохиолддог, хоргүй хавдар юм.
Умайн лейомиoм гялтангийн дороос түрж ургасан, булчин хоорондын, салстын доор байрлах бөгөөд эмнэл зүйн шинж нь зангилааны хэмжээ, тоо, байрлалаас хамаардаг.
Умайн лейомиом үүсэх эрсдэл нь биений юм анх ирсний дараа нэмэгдэн, жирэмсэн үед томрох, цэвэршилтийн дараах насанд эргэн шимэгдэж байгаа нь өндгөвчнөөс ялгарах даавраас зангилааны ургалт хамаарч буйг батлана.
Умайн лейомиом нь биений юмны мөчлөгийн алдагдалтын улмаас умай авах мэс засал эмчилгээний заалт болж, улмаар эрүүл мэндийн салбарын эдийн засгийн зардлыг нэмэгдүүлдэг тулгамдсан асуудлын нэг юм. Умайн лейомиомийн үүсэх шалтгаан тодорхойгүй боловч зангилааны хөгжилтөнд ургалтын хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Дааврын нөлөөлөл, тухайлбал эстроген, прогестерон дааврууд, үржлийн хүчин зүйлс, апоптозийг зохицуулах хавдар дарангуйлагч уургуудын хэмжээ багасах тухайлбал, хавдар дарангуйлагч Р53 уураг генийн мутаци өөрчлөлтөнд орох зэрэг өөрчлөлтүүд хавдрын ургалтын механизмийг өдөөдөг хэмээн үзэж байна.
Зорилт
1. Умайн лейомиом, түүний үржилтэй хэлбэр үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох

2. Умайн лейомиомийн гөлгөр булчингийн митозийн идэвхжил, бүтцийг тогтоох

3. Умайн энгийн болон үржилтэй лейомиомд хавдар дарангуйлагч Р53 болон үржлийн Ki67 уургийн
илрэлийг тодорхойлох

4. Лейомиомийн үед умайн салстанд үүсэх бичил бүтцийн өөрчлөлтийг тогтоох
Судалгааны арга зүй
2007-2013 оны хооронд бүтэц зүй, иммуногистохимийн шинжилгээг АШУҮИС-ийн эх барих, эмэгтэйчүүд судлалын болон эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн бичил бүтэц зүй судлалын лабораторийг түшиглэн хийсэн. Умайн лейомиом оноштой, мэс заслаар авагдсан 130 умайд бүтцийн шинжилгээ хийлээ.
Умайн лейомиомтой 49 эмэгтэйн умайгаас авсан зангилаанд иммуногистохимийн аргаар хавдар дарангуйлагч Р53, үржлийн Ki67 уургуудыг тодорхойлов. Умайн лейомиомийн гөлгөр булчингийн эсийн бөөмд хавдар дарангуйлагч Р53 уураг, үржлийн Ki67 уургийг тодорхойлж, эсрэг биетийн илрэлийн байдлаар сөрөг (-), сул (+), дунд (++), хүчтэй (+++) эерэг гэсэн чанарын үнэлгээгээр үнэлсэн.
Иммуногистохимийн шинжилгээ
Иммуногистохимийн шинжилгээнд Дани улсын Дако фирмийн Аnti-Ki67, Р53 хулганы моноклонал эсрэг биеийг хэрэглэсэн. Урвалын шалгуур болох хавдар дарангуйлагч Р53, үржлийн Ki67 уураг лейомиоцит эсийн бөөмд шингэж, бор өнгөөр будагдсан шингээлтийн байдлаар 4 зэрэгт хуваан, чанарын үнэлгээ өгөв. Үүнд: бөөм будагдаагүй сөрөг, бөөмийн 10% будагдсан, бөөмийн 10%-70% будагдсан, 70%-иас илүү нь будагдсан хэмээн үнэлсэн.
Үр дүн
Хавдар дарангуйлагч Р53 уургийн илрэл: Энэхүү уураг нь умайн энгийн лейомиомд 24/24 (100%), митозийн идэвхжилт лейомиомд 2/10 (20%), үржилтэй лейомиомд 11/15 (
73.3%) тохиолдолд тус тус сөрөг (-) илэрсэн. Умайн энгийн лейомиомтой 24/24 өвчтөний бүх тохиолдолд Р53 уураг сөрөг илэрсэн. Харин Р53 уураг митозийн идэвхжилт лейомиомд 8/10 (80%), эслэг лейомиомд 4/15 (
26.6%) тохиолдолд тус тус “эерэг ” илэрсэн.
Ki67 уургийн илрэл: Бидний судалгаагаар үржлийн Ki67 уураг нийт 49 тохиолдлын
63.2% (n=31)-д сөрөг (-) илэрсэн. Үүнээс умайн митозийн идэвхжилт лейомиомд 4/11 (
36.3%), эслэг лейомиомд 5/18 (
27.7%) тохиолдолд тус тус “сул эерэг” илэрсэн байлаа.
Үржлийн Ki67 уургийн ялгарал умайн үржилтэй лейомиомд 9/49 (
18.3%) тохиолдолд чанарын үнэлгээгээр “дунд
ДҮГНЭЛТ
1. Эмэгтэйчүүдийн нас ахих (p<
0.0001),таргалалт (p<
0.0001), биений юм хожуу насанд ирэх (p<
0.0001), олон удаагийн үр хөндөлт (p<
0.0001), зулбалт (p<
0.0001), дутуу төрөлт, өндгөвчний уйланхай (p<
0.072), артерийн даралт ихсэлт (p<
0.003), элэг, цөсний өвчин (p<
0.001) зэрэг эмгэгүүд нь умайн
лейомиом үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Харин жирэмслэлт бүр нь төрөлтөөр төгсөж, төрөлтийн тоо нэмэгдэх тутам умайн лейомиом үүсэх эрсдэл буурч байна (p<
0.0001).

2. Умайн лейомиомийн зангилаанд эсийн митозийн идэвхжил (100%), эсжилт (p<
0.056), бөөмийн хэмжээ томрох зэрэг гөлгөр булчингийн эсийн эмгэг өөрчлөлтүүд илрэх ( p<
0.023) нь умайн үржилт лейомиом болохыг батлаж байна. Харин умайн энгийн лейомиом булчингийн ширхэгт хөөмөгшилт,
холбогч эд зэрэг сөнөрлийн өөрчлөлтүүд илэрч байгаагаар ялгагдаж байна.

3. Умайн үржилт лейомиомийн үед Р53 (
24.5%), Ki67 (
36.6%) уургууд илэрч байгаа нь гөлгөр булчингийн эс үржиж олшрон, хавдрын ургалт явагдан, хэмжээгээр томорч байгаагийн үнэн магадтай шинж тэмдэгийг илтгэнэ (p<
0.007). Харин умайн энгийн лейомиомийн гөлгөр булчинд сөнөрлийн өөрчлөлт, холбогч эдийн ургалт давамгай, эсийн үржил явагдахгүй байгаа тул Р53, Ki67 уургууд эсийн бөөмд сөрөг илэрсэн. Умайн энгийн лейомиомд Р53, Ki67 уургууд илрэхгүй байгаа нь хавдрын ургалтын шинж тэмдэггүй болохыг илтгэнэ.

4. Лейомиомтой эмэгтэйчүүдийн умайн салст давхаргад булчирхайлаг хэт үржил (
53.8%), байран (31%) болон түгмэл хатингаршил (
17.2%), гажигшилт хэт үржил (
7.6%), уйланхайнцарт булчирхайлаг хэт үржил (
22.6%) зэрэг хэт үржлийн процесс, сөнөрлийн өөрчлөлтүүд зэрэгцэн үүсдэг болох нь нотлогдлоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 242
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :