Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол сурагчдын англи хэлээр бичих чадварыг хөгжүүлэх аргазүйн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3265
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : хэлэхүйн үйл ажиллагаа, арга барил, танин мэдэхүй, бичиг, бүтээлч сэтгэлгээ

Аннотаци

Бичих чадвар нь хэлэхүйн бусад үйл ажиллагаатай болон үгийн сан, хэлзүйн мэдлэгтэй салшгүй холбоотой юм. Бичиг нь ярианы хэл дээр тулгуурлаж, уншлагатай нягт холбоотой хөгжинө. Ярих, бичих нь хоёулаа гадаад ярианд ордог, хэлэхүйн үйл ажиллагааны бүтээлч хэлбэрт хамаарах тул ижил талуудтай, иймд тэдгээр үйлийг хослуулан хөгжүүлэх нь үр дүнтэй хэмээн бид үзэж байна. Унших, бичих хоёр чадвар нь хоёулаа дүрс, тэмдэгтийн тогтолцоотой тул бичгийн хэлэнд хамаардаг. Хүн их унших тусам нүдний харааны тогтоолтоор үгийн үсэглэлийг сурдаг.Бичих чадвар нь янз бүрийн унших туршлагуудтай уялдаатай байдаг нь унших ба мэдээллийг бичиж буулгах чадвар нь нягт холбоотойг харуулж байна. Бичиж сурах үндсэн хэлбэрүүдэд хуулан бичлэг, чээж бичиг, зохион бичлэг хамаардаг. Бүтээлчээр бичих хэлбэрийн нэг нь зохион бичих чадвар юм. Бодол санаа, үг хэллэг нь харилцан үйлчилж асуудлыг шийдвэрлэх нийгмийн ба танин мэдэхүйн идэвхтэй үйл ажиллагаа болдог учраас зохион бичлэг нь үйл ажиллагаа, харилцан үйлчлэл мөн. Англи хэлний сургалтаар хураангуй,илтгэл, өгүүлэл, тэмдэглэл, зохион бичлэг бичиж сургах арга зүйг боловсронгуй болгох нь чухал асуудал бөгөөд үүнийг амжилттай шийдэх нь гадаад хэлний сургалтын үр дүнг дээшлүүлэхэд тус дөхөм болох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 307
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :