Орчин цагийн монгол хэлнээ дайвар үг буюу орон цагийн нэрийн талаар хийсэн судалгаа нэлээд байдаг хэдий ч шинжлэх ухааны бичгийн хийгээд ярианы хэлний хэм хэмжээ, бүтэц хавсарсан нэлээд төвөгтэй үзэл болох шинжлэх ухааны аман ярианд дайвар үгийг хэрэглэх талаар хийсэн судалгаа огт байхгүй байна. Шинжлэх ухааны аман яриа нь аман найруулгын нэг хэсэг болохын хувьд монгол, англи, орос хэлний дайвар үг ярианы хэлний хүрээлэл буюу хам бүтцэд өргөн хэрэглэгддэг онцлог ажиглагдаж байна.
Шинжлэх ухааны аман ярианд хэрэглэгдэж буй монгол, англи, орос хэлний дайвар үгийн төрөл ангилал, үүрэг харилцан адилгүй байгаа нь :
- Эдгээр хэлнүүд хэлзүйн бүтцээрээ өөр өөр язгуур ангиллын хэлнүүд
- Соёл иргэншлийн ялгаанаас хамаараад хэл соёлын онцлог нь харилцан адилгүй.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0