Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Ротенон, динитрофенолоор протоны урсгалыг өөрчилсөн нөхцөлд бодис-энергийн солилцооны зарим параметрийг судалсан дүн”



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3397
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : олигомицин, протоны алданги, протоны хориглолт,

Аннотаци

“Ротенон, динитрофенолоор протоны урсгалыг өөрчилсөн нөхцөлд бодис – энергийн солилцоонызарим параметрийг судалсан дүн” динитрофенол, олигомицин, протоны алданги, протоны хориглолт, ротенон
Судлаачид амьд эсийн бодис-энергийн солилцооны түвшингийн олон тайлагдаагүй зүй тогтлыг нээн олж, хэт таргалалт, чихрийн шижин, эрт хөгшрөлтийн мөн чанарыг илрүүлэх, мөн уламжлалт анагаах ухааны онолын асуудлыг ч энэ хүрээнд тайлбарлахад ихээхэн ач холбогдол өгсөөр байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн эрдэм шинжилгээний томоохон төвүүдэд амьд эсийн гол атрибут шинж болох бодис - энергийн солилцооны механизмыг тайлах замаар чихрийн шижин, хэт таргалалт зэрэг эмгэгийн мөн чанарыг тайлбарлах чиглэлийн судалгааны ажлууд түлхүү явагдаж байна.
Судалгааны ажлын зорилго
Мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам дээр протоны хэвийн урсгалыг өөрчилсөн үед амьд эсийн бодис-энергийн солилцооны гол гол параметрүүд хэрхэн өөрчлөгдөхийг судлах.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Судалгааны ажлыг 2011-2016 онд Шинэ анагаах ухаан дээд сургуулийн дэргэдэх “Эрдэм шинжилгээ - инновацийн төв” болон Хулж боржигон эмнэлгийн биохимийн лабораторийг түшиглэн сорил - туршилтын аргаар явуулсан.
Судалгаанд 1800 - 2300гр жинтэй, Шиншилла үүлдрийн 48 туулайг туршилт судалгаандашигласан.Туулайд протоны алдангийг динитрофенолыг
3.5мг/кг, протоны хориглолтыг ротеноныг
2.5мг/кг тунгаар 4 өдөр дараалан арьсан дор тарьж, протоны хориглолтыг олигомициныг 0,5мг/кг тунгаархэвлийн хөндийд тарьж үүсгэв. Туршилтын 3, 7, 14, 28, 56 дахь өдрүүдэд туулайн чихнээс цус авч цусны ийлдэс болон улаан эсэд оксидаза ферментийн идэвхийг оксидазын цаасан дискийн өнгө хувирах хугацаагаар, чөлөөт язгуур саармагжуулах идэвхийг DРРН-ийн аргаар, тосны бодисын хэт исэлдэлтийг тиобарбитурын хүчилтэй нэгдсэн малондиальдегидын агууламжаар, ангижирсан нэгдлүүдийг нитрохөх тетразолийн урвалаар NADPH-ийн хэмжээгтогтоох аргаар, холестерол, триглицерид, ИНЛП, БНЛП, цусны улаан эсэд глюкоз ашиглагдах эрчим зэрэг үзүүлэлтүүдийг биохимийн анализатороор, цусны улаан эсийн редокси чадамжийг феррицианид-ын ангижралтаар, ийлдэсний төмөр ангижруулах чадамжийг Fe2+-ийнконцентрациар, цусны улаан эсийн чөлөөт протоны агууламжийг PHS-3D-01 суурин рН метрээртус тус тодорхойлов. Биеийн жин, дулааныг 3 өдрийн давтамжтайгаар электрон жин, термометрээр хэмжив.Статистик боловсруулалтыг SPSS-17 программыг ашиглан хийв.
Үр дүн: Цусны ийлдэсний оксидазын идэвх динитрофенолоор протоны алданги үүсгэсэн загварын үед ажиглалтын 3-14 дахь хоногуудад ихэсч, 28-56 дахь хоногуудад буурч, ротеноноор протоны хориглолт үүсгэсэн үед статистик магадлалтай суларч байв (p<
0.001). Цусны ийлдэс, улаан эсийн мембраны орчинд малондиальдегидын хэмжээ динитрофенолын бүлэгт ихэсч (р<
0.05), ротеноны бүлэгт буурч байв. Цусны улаан эсийн 1-р компартмент, мембраны орчны чөлөөт язгуур саармагжуулах идэвх,мембраны тэсвэрт чанарын үзүүлэлтүүд динитрофенолын бүлэгт буурч, ротеноны бүлэгт ихэсч байв (р<
0.05). Цусны улаан эсийн мембраны орчинд NADPH-ийн үүсэлт динитрофенолын бүлэгт буурч, ротеноны бүлэгт ихэсч байлаа (р<
0.01). Динитрофенолын бүлэгт биеийн дулаан ихэсч, биеийн жин буурч, цусны улаан эсийн чөлөөт протоны хэмжээ нэмэгдэж, ЦУЭ-ийн ангижруулах тогтолцооны чадамж эрс суларч, ротеноны бүлэгт биеийн дулаан буурч, биеийн жин нэмэгдэж, ЦУЭ-ийн дотор чөлөөт протон багасч байв.
Дүгнэлт: Динитрофенолын нөлөөгөөр ЦУЭ-ийн доторхи протоны хэмжээ нэмэгддэг, ЦУЭ-ийн плазмийн мембраны редокси чадамжэрс суларч, ийлдэсний төмөр ангижруулах чадамж буурч, оксидаза ферментийн идэвх нэмэгдэн, оксигенжсэн нэгдлүүдийн агууламж ихэсч, чөлөөт язгуурыг протонжуулах чадамж сулран, ЦУЭ глюкозийн молекулыг исэлдүүлэн ашиглах хурд нэмэгддэг, ИНЛП ихэсч, ХС, ТГ, БНЛП буурч, биеийн жин буурч, биеийн дулаан нэмэгдэх – хайч шинж илэрдэг болох нь ажиглагдлаа. Ротеноны нөлөөгөөр ЦУЭ-ийн мембранан хүрээлэлд чөлөөт протоны хэмжээ буурдаг, оксидаза ферментийн идэвх бууран, оксигенжсэн нэгдлүүдийн агууламж багасч, чөлөөт язгуурыг протонжуулах чадамж эрчимжиж, ЦУЭ-д глюкозийн молекулын ашиглах хурд эхний 0-3 хоногт хурдасч, 7 дахь хоногоос эхлэн удааширдаг, ИНЛП багасч, ХС, ТГ, БНЛП ихэсч, биеийн жин ихсэн, “биеийн дулаан багасах – хайч шинж” илэрч байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 250
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :