Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Махны хэвшлийн болон монгол хонины өсөлт хөгжилт, махан ашиг шимийг харьцуулсан судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3266
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Өөх, мах, яс, уураг, хурга, аминхүчил,

Аннотаци

Махны хэвшлийн хонь монгол хониноос бие уртлаг, цээж, нуруу өргөн, гүн, гуя дүүрэн, махлаг хэв шинжийг хадгалсан хэлбэр, галбиртай байна. Махны хэвшлийн хонь амьдын жингээр 7, 18, 30, 42 сартайдаа ижил насны нутгийн хониноос дээрхи дарааллаар
16.6 (P≤
0.05),
11.9 (P≤
0.001),
41.5 (P≤
0.001),
25.2 (P≤
0.001),
44.1 (P≤
0.001) хувиар давуу байх онцлогтой.
Махны хэвшлийн 18, 30 сартай хонины нядлагын жин нутгийн хониноос
45.9-
40.9 хувиар давуу, гулуузны жингээр 18 сартайдаа
55.6 %, 30 сартайдаа
33.3 хувиар давуу байгаа бөгөөд гулуузны бүтцэд хар махны эзлэх хувь
68.8 –
72.2 % байна. Энэ нь үүлдрийн удам зүйн ялгаа гулуузны бүтцэд нөлөөлж байгааг илэрхийлж байна.
Махны хэвшлийн хонины амьдын жин, биеийн өндөр хооронд (
0.946), амьдын жин биеийн ташуу урт хооронд (
0.953) эерэг өндөр, амьдын жин, гулуузны жин хооронд (
0.888) эерэг нягт хамааралтай байгаа тул хонины махан ашиг шимийг нэмэгдүүлэхэд амьдын жин, биеийн өндөр, уртлаг шинжээр сонгож үржүүлэх боломжтой байна.
Махны чиглэлээр төрөлжсөн Суффолк үүлдрийн хонины үр, хөврөлийг нутгийн хонинд шилжүүлэн суулгах аргаар гаргасан II үеийн эрлийзүүдээс тохиромжтой хэвшлийн хонийг “өөр дотор нь” үржүүлж мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж байна.
Махны хэвшлийн хургыг бордоход махлаг чанар нэмэгдэж бэлчээрт малласан хургатай харьцуулахад нядлагын жин
44.3 хувь, гулуузны жин
42.5 хувиар их, бордлого авах чадвар сайн байна.
Бордсон хурганы маханд тослог их, чийг харьцангуй бага бөгөөд триптофан, оксипролиний харьцаа бэлчээрт байсан хурганы махныхаас 1.31 - 1.73 мг% –р илүү болж байгаа нь бордлого махны шимт чанарыг нэмэгдүүлж байна. Бэлчээрийн хурганы маханд амт идэвхижүүлэгч аминхүчлийн агууламж их, бордсон хурганы маханд бага байна. Бэлчээрийн хурганы мах амттай. Хургыг бордоход махны амт сулархад нөлөөлөх үндэслэлтэй. Хурганы маханд хүний биед онцгой хортой хар тугалга, кадьми, никель, хром илрээгүй.
Махны чиглэлээр төрөлжсөн түргэн өсөх онцлогтой үүлдрийн хонь үржүүлж, цөөн хоног бордвол дан бэлчээрийн нөхцөлд байсан хурганыхаас мах үйлдвэрлэлийг 44 хүртэл хувиар нэмэгдүүлэн мах үйлвэрлэл, борлуулалтын хоорондын хугацааг 10 сараар богиносгох, хонины тоог тогтвортой байлгах, өвөлжих малын тоог цөөрүүлэх боломжтой хувилбар юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 267
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :