Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөөсөн перлитийг бохир усны цэвэрлэгээний технологид шүүгүүр материал болгон ашиглах судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3018
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : умбуур бодис, ууссан хүчилтөрөгч, биологийн хэрэгцээт хүчилтөрөгч, шүүлтүүр, гуравдагч цэвэрлэгээ

Аннотаци

Монгол хэл дээр: Үйлдвэрийн хаягдал ус болон ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжууд нь менежмент, техник, технологийн хоцрогдлын улмаас бохир усыг гүйцэт сайн цэвэрлэхгүй гадаргуун усанд нийлүүлж байгаа энэхүү бэрхшээлээс цаг алдалгүй гарахын тулд үнэ өртөг багатай шүүх материалыг ашиглах судалгааны ажлыг явуулах нь зайлшгүй шаардлагатай болсон юм. Галт уулын цахиурлаг, шиллэг чулуулаг болох перлитийг дулааны аргаар боловсруулан, гаргаж авсан “Хөөсөн перлит” материалыг ашиглаж, цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир усанд гуравдагч цэвэрлэгээ хийх замаар гадаргуугийн усанд нийлүүлэгдэх хаягдал усны чанарыг дээшлүүлэх боломжтойг тогтоох зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэв. Ус цэвэрлэгээний энэхүү өртөг багатай аргыг хэрэглэж, бохир усыг гүйцэт нарийн цэвэрлэж, дахин ашиглах боломжийг илрүүлснээр цэвэр усны нөөцийг хэмнээд зогсохгүй, хүний эрүүл мэндийг хамгаалах, хүрээлэн буй орчны ногоон байгууламжийг цэцэрлэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болно. Цаашид ХАА-н газар тариалан болон хот орчны зам талбайг услах, автомашины угаалгын усны зориулалтаар хэрэглэх, Дулааны цахилгаан станцын үнс зайлуулах системийн усны эх үүсвэрт болон бусад үйлдвэрүүдийн технологийн, эргэлтийн усны зориулалтаар, мөн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн хөргөлтийн усны эх үүсвэр зэрэгт хэрэглэхэд хүргэснээр байгаль экологит мөнгөөр хэмжишгүй ач тусаа өгөх юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 193
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :