Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Соёлын аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх боломж (Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3261
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : эзэн соёл, зочин соёл, археологийн жуулчлал, соёлын аялал жуулчлалын төрөлжшт

Аннотаци

Өнөөдөр соёлын аялал жуулчлал нь дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн хөгжлийг даган хурдтай хөгжиж, дэлхийн улс үндэстэн бүрийн нэгдмэл онцлогийг дэлхий нийтэд түгээж байгаа соёлын солилцооны нэг хэлбэр болж байна. Дэлхийн аялал жуулчлалын ерөнхий чиг хандлага сүүлийн жилүүдэд Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудад чиглэсэн урсгалтай байгаа нь эдгээр орон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх арвин нөөцтэй бүс нутаг болох нь харагдаж байна. Дэлхий даяар аялал жуулчлалын дундаж өсөлт 4-6 хувьтай байдаг бол бүтээлч үйлдвэрлэлийг бүрдүүлэгч цөм болсон соёлын аялал жуулчлалын жилийн дундаж өсөлт 15 орчим хувь байна. Соёлын аялал жуулчлалын нөөц, бүтээгдэхүүний онцлог, төрөл зүйл, тэдгээрийн нийгэм, эдийн засаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд үзүүлсэн үр нөлөө, үүрэг, ач холбогдлыг байгаль, нийгэм, түүхийн хүчин зүйлсийн харилцан хамааралд нь судалж тогтоов. Ингэхдээ Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт орших соёлын өвийн онцлогуудыг судлан тодорхойлж, тэдгээрийг зорин ирж байгаа зочин соёлын онцлог, эрэлт хэрэгцээг тогтоож, тус бүс нутагт соёлын аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх нөхцөл, боломжийг судлав. Бид 2004, 2014 онд тус тус хийсэн судалгаандаа үндэслэн Монгол орны САЖ-ын нөөцийг угсаатны соёлын, түүх, археологи, соёлын өв дурсгалын, уламжлалт зан үйлтэй холбоотой, баяр ёслолтой холбоотой нөөц хэмээн ангилж болно гэсэн дүгнэлт хийж байна. Дэлхий дахинаа САЖ идэвхтэй хөгжиж, соёлын жуулчдын урсгал дэлхийн өвийн газруудад чиглэх болжээ. Тийм ч учраас бид энэ удаад жуулчдын сонирхлыг ихэд татаж байгаа ОХСДГ-т түшиглэн САЖ-ыг төрөлжүүлэн хөгжүүлэх боломжийг судалсан юм. САЖ-ын идэвхтэй, сонирхолтой, үнэ цэнэтэй шинэ чиглэлийг ОХСДГ-т хөгжүүлэх нөөц, боломж, үнэт" зүйлс, туршлага энэ бүс нутагт бүрдсэн байна гэдэг нь судалгаанаас харагдав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 258
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :