Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

LiFePO4-FePO4 холимог системийн фазын салалтын кинетик ба соронзон шинж чанарын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2764
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : фазын салалт, соронзон шинж чанар, фазын диаграм

Аннотаци

Энергийн үүсгүүр, энергийг хувиргах, хадгалах нь дэлхий нийтийн нэгэн томоохон асуудал болж байгаатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд батарейны шинэ материалын судалгаа маш эрчимтэй явагдаж байна. Дахин цэнэглэгддэг Li-ион батарейны катодын шинэ материал болох LiFePO4 нь судлаачид төдийгүй батарей, машин үйлдвэрлэгчидийн сонирхолыг ихээр татаж байгаа материал юм.
LiFePO4 нь байгаль орчинд хор нөлөөгүй, гарган авах түүхий эд хямд, температурын хувьд тогтвортой, түүнд тулгуурласан батарей олон цикл хийдэг зэрэг давуу талуудтай боловч цахилгаан дамжуулал муутай, диффузийн коэффициент бага зэрэг дутагдалтай талуудтай. Үүнийг нунтаг дээжний ширхэгийн хэмжээг багасгах, өөр элементээр хольцлох болон нүүрстөрөгчөөр бүрэх замаар сайжруулах боломжтой. Батарей цэнэглэгдэх, цэнэгээ алдах үед LiFePO4 болон FePO4 нэг нь нөгөө дөө шилжих бөгөөд холимог систем нь температурын нөлөөгөөр нэгдэж нэг шинэ фаз үүсэх, буцаад фазын салалт хийдэг болох нь тогтоогдоод байна.
Бид энэ ажлаар LiFePO4 болон LixFePO4 литийн янз бүрийн концентрацтай холимог нунтаг дээж болон LiFePO4–ийн монокристалл дээжийг амжилтай гаргаж авлаа. Мөн LixFePO4-ийн янз бүрийн соронзон шинж чанартай дээжийг литийн концентрацаас хамааруулан гарган авах, удирдаж болохыг үзүүлэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 16

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 263
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :