Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл нь бөөрний өвчнүүдийн дотор тэргүүлэх байр эзэлдэг бөгөөд ихэвчлэн идэр залуу насны хүмүүст тохиолддог өвчин юм. Түүдгэнцрийн архаг үрэвсэл нь даамжран улмаар бөөрний архаг дутагдалд хүргэж, гемодиализ эмчилгээ хийлгэх, бөөр шилжүүлэн суулгах зэрэг өндөр өртөг зардалтай, эмчилгээ шаарддаг, нийгэм, эдийн засгийн дарамт учруулдгаараа анхаарал татсан асуудал болж байна.
Манай орны хувьд 2010 оны байдлаар УКТЭ-т эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийгдсэн нийт 109 өвчтөний 94 буюу 86,2% нь бөөр шилжүүлэн суулгах хагалгаа байснаас үүний 84 тохиолдол буюу 90%-гбөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, үлдсэн 5%-ийг чихрийн шижин өвчин, 4% нь бөөрний поликистоз 1%-ийг бөөрний амилоидоз тус тус эзэлжээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0