Энэхүү судалгааны ажлын зорилго нь Компаний засаглалын мөн чанар, гүйцэтгэх удирдлагыг үнэлэх онол, арга зүйд тулгуурлан, гүйцэтгэх удирдлагыг үнэлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх санал зөвлөмжийг дэвшүүлэхэд оршино. Судалгааны зорилгыг хангахын тулд Эдийн засаг, менежментийн шинжлэх ухааны ойлголт, компаний засаглалын мөн чанарт тулгуурлан гүйцэтгэх удирдлагыг үнэлэх онолын үндэслэлийг тодорхойлж, Гүйцэтгэх удирдлагыг үнэлэх зарчим арга зүйг онолын үндэслэлтэй тодорхойлж, Хөрөнгийн зах зээл дэх компаний засаглалын төлөв байдал, тулгарч буй асуудлыг судалж, Гүйцэтгэх удирдлагыг үнэлэх арга зүйн загварыг тодорхойлж, Гүйцэтгэх удирдлагыг үнэлэх арга зүйг боловсронгуй болгоход чиглэсэн санал зөвлөмжийг дэвшүүлэв.