Улс төрийн шинжлэх ухааны онол, практикийн судалгаа, шинжилгээ улам бүр өргөжихийн хэрээр улс төр дэх хошуучлагчийн үүрэг роль, хошуучлагчийн хууль ёсны болон хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлс, тэр дундаа хошуучлагчийн имиж бүрдүүлэлтийн асуудлыг тодорхой улс орны ерөнхийлөгчийн жишээн дээр судалж сонирхох шаардлага улам бүр өсч байна. Энэ бүхэн нь улс төрийн хошуучлагчийн имиж бүрдүүлэлтийн асуудлыг улс төрийн хөгжлийн болон орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны судалгааны хөгжлийн зүй тогтолтой уялдуулан практик жишээн дээр тулгуурлан судлахыг шаардаж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн имиж бүрдүүлэлт нь өнөөгийн Монголын улс төрийн хөгжил, улс төрийн соёлын нэгэн илэрхийлэл болж байна. Улс төрийн хошуучлагч, түүний имиж бүрдүүлэлтийн асуудлыг улс төрийн шинжлэх ухааны үүднээс судлан авч үзэхдээ тухайн улс орны хэмжээний тодорхой улс төрийн хошуучлагчийн имиж бүрдэлтийн асуудалд буулган авч үзэх нь онол, арга зүйн хувьд төдийгүй практик талаасаа учир зүйн холбогдолтой болох юм. Энэхүү диссертацийн ажлын зорилго нь улс төрийн хошуучлагчийн имиж бүрдүүлэлтийн асуудлыг онол арга зүйн үүднээс судлан шинжлэх, үүний тулд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн имиж төлөвшлийн асуудлыг улс төрийн шинжлэх ухааны үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013 оны нийт зургаан удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн жишээн дээр авч үзэхэд оршиж байгаа болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0