Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төсвийн бодлогын үр дүнгийн үнэлгээ



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3083
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Эдийн засаг дахь төрийн оролцоо, днб-ий өсөлт, ядуурлын үндсэн үзүүлэлтүүд, ажил эрхлэлтийн түвшин, төсвийн зардлын үр ашиг.

Аннотаци

Судалгааны хүрээнд Монгол Улсын төсвийн 1990-2014 оны тоон мэдээллийг ашиглан төсвийн үзүүлэлтүүдийн дундаж, динамик өөрчлөлт, хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцсоны үндсэн дээр төсвийн бодлогын үр дүнг шинжилж, үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго тавьсан.
Диссертацийн нэгдүгээр бүлэгт төсвийн бодлого, түүний үр дүнг үнэлэх онол, аргазүйн үндэслэл, гадаадын зарим орны төсвийн бодлогын сайн туршлага, төсвийн бодлоготой холбоотой эрдэмтэн судлаачдын судалгааны ажлуудыг гүнзгий судалсан.
Хоёрдугаар бүлэгт төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийн ба төсвийн зардлын үр ашгийн шинжилгээг хийсэн. Гуравдугаар бүлэгт Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж ирсэн төсвийн бодлогын үр дүнг судалж, үнэлэлт, дүгнэлт өгсөн.
Онолын судалгаанаас үзэхэд орчин үед төсвийн бодлогын онолын үндэс нь эдийн засагт төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй гэдгийг баталдаг либерал үзэл болж байгаа бөгөөд төсвийн бодлогын гол арга хэрэгсэл нь татвар, төсвийн зардал болох тухай Кейнсын онол давамгайлж байна.
Төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг тодорхойлох зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг Harrord, Domar нарын боловсруулсан загварын дагуу Нэмэгдүүлсэн хөрөнгө - Гарцын харьцааны (Incremental Capital - Output Ratio, цаашид ICOR гэх) аргаар МУҮСХ-ноос гаргасан 2002-2013 оны албан ёсны тоон мэдээллүүдийг ашиглан тооцсон. Эндээс үзэхэд төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байлаа.
Мөн төсвийн зардлын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөллийг 2000 оны нэгдүгээр улирлаас 2014 оны дөрөвдүгээр улирлын тоон өгөгдлийг ашиглан Рамын загвар дээр үндэслэн боловсруулсан математик загвараар үнэлсэн. Үнэлгээний үр дүнгээс үзэхэд төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг хувийн салбарын хөрөнгө оруулалтын үр ашгаас 2 дахин бага байсан.
Түүнчлэн төсвийн урсгал зардлын өсөлт ДНБ-ий бодит өсөлтийг бууруулах сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа нь төсвийн зардлын үр ашиг хангалтгүй, үрэлгэн зардал их байгаагийн нотолгоо гэж үзсэн.
Мөн төсвийн бодлогын үр дүн нь нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилгоор эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлын түвшний өөрчлөлтийг авч үзсэн. Судалгаанаас үзэхэд эдийн засгийн өсөлт тогтвортой биш, ажилгүйдэл, ядуурал дорвитой буурахгүй байгаа нь төсвийн бодлогын үр дүн хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд төрөөс хэрэгжүүлсэн төсвийн бодлогыг бүхэлд нь авч үзвэл эдийн засгийн тааламжтай жилүүдэд улс төрийн шалтгаанаар нийгмийн халамжийг хавтгайруулан олгох зэргээр төсвийн санхүүжилтийг хэт тэлэх болсон нь төсвийн орлогын өсөлтөөс төсвийн зарлагын өсөлт давах нөхцөлийг бүрдүүлсэн. Төсвийн зарлагын хөөсрөлтийг дагаж орлогыг үндэслэлгүй төлөвлөж ирснээс орлогын төлөвлөгөө тасалдаж эдийн засгийн хүндрэлтэй үед их хэмжээний хөрөнгийн дутагдалд ороход хүргэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 220
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :