Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны хайлуур жоншны хүдэржилт: Хүдрийн формаци, гарал үүсэл, байршлын зүй тогтол



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 1989
Түлхүүр үг : хүдрийн формаци, ховор шорооны металл, карбонатит, фторт формаци, металлогени, судалгаа, эрдэслэг бүрэлдэхүүн, кристалломорфологи, хими, структурийн тиморф, хүдэржилт, ордууд, меиаллоленийн муж, шугаман бүс, зангилаанууд

Аннотаци

Хайлуур жоншны хүдэржилттэй дэлхийн томоохон мужуудын нэг болох Монголын нутагт илэрсэн флюоритын эрдэсжилтийн геологи-минералонийн судалгаа явуулж эпитермаль флюоритын, ховор шорооны металл-флюориттой карбонатитын, флюориттой пегематитын формаци болон флюорит агуулагч формацууд, фторт формаци зэрэг хүдрийн 10 формаци ялган металлогенийн судалгаа хийв. Формаци бүхний эрдэслэг бүрэлдэхүүнийг тогтоож эрдсийн кристалломорфологийн, химийн, структурийн тиморф шинжүүдийг илрүүлэн эрдэс төрүүлэгч уусмалын ормын туршилт явуулж формацуудын ордуудын үүссэн нөхцлийг тодруулав. Мезозойн эриний тектоник-маагмын идвэхжилийн эхэн үед гранит-лейкогранит ба гранит-шүлтлэг гранитын магматиттай холбогдон ховор металлт флюоритын хүдрийн формацууд үүссэн байна. Харин идвэхжилийн сүүл үед өрнөсөн кали ихтэй шүлтлэг трахибазальт-трахифлюоритын формаци, шүлтлэг базальтоид болон шүлтлэг ультрабазальтын комплекстэй уялдан эпитермаль флюоритын болон карбонатитын хүдрийн формаци бүрэлдсэн болно. Флюоритын хүдэржилтийн гол зүй тогтол нь мезозойн тектоник-маагмын идвэхжилтийн структуруудтай шууд холбоотой байна. Монголын нутаг дэвсгэр дахь тодорхой структур-формацын бүсүүдэд ямар нэгэн магмын формацтай уялдан бий болсон хүдрийн формацын ордуудын байршилтийг үндэслэн металлогенийн дүүргэгчлэл хийж Хойт Монголын, Төв трансмонголын ба Өмнөд Монголын гэсэн регонал 3 бүс ялгаж бас талбайн металлогенийн мужууд, шугаман бүс ба зангилаануудийг гаргаж харуулсан болно.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 272
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :