Монгол хэл дээр:
Ерөнхийдөө зохион байгуулалтын үндсэн асуудал нь хөдөлмөрийг зохион байгуулах хамгийн сайн арга замыг олох үйл ажиллагаа гэж зарим эрдэмтэд үздэг. Нийгэм эдийн засаг, сэтгэл зүй, физиологийн үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалт нь ажиллах хүчин болон техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулах ба үйлдвэрлэл, удирдлагын зохион байгуулалттай холбоотой байж үйл ажиллагааны төвөгшлийг бууруулан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хямд төсөр болгон байгууллагын үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой. Түүний үр дүн нь үйлдвэрлэлийн хэрэгсэл болон хүний хөдөлмөрийн үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоог хэр зэрэг ханган хөдөлмөрийн бүтээмж, нийгэм, эдийн засгийн өсөлтийг хэрхэн нэмэгдүүлж байгаагаар илэрхийлэгддэг.
Энэхүү судалгаагаар үйлдвэрлэлийн анхан шатны нэгж дэх хөдөлмөр зохион байгуулалтын төвшинг тодорхойлох оролдлого хийсэн. Төвшинг тодорхойлохдоо ажлын хэмжилтэнд тулгуурласан нь уг судалгааны ажлын үндсэн аргазүй болох юм. Байгууллагын хөдөлмөр зохион байгуулалтыг судлахад ажлын хэмжилтийн аргазүйг ашигласнаар гүйцэтгэлийн норм, стандарт, ажлын ачаалал, хөдөлмөрийн арга барил, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн сахилга бат зэрэг хүчин зүйлсийн төвшинг тооцож тэдгээрийн уялдаа холбоог хангах, сайжруулах, улмаар нэгж ажилчин болон нийт бригад, хэлтсийн ажлын үзүүлэлтийг дээшлүүлэх түүнд тулгуурлан байгууллагын эдийн засгийн үр ашиг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох боломж бүрдэнэ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0