Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүний нөөцийн менежментийн үр дүнгийн шинжилгээний арга зүйн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3636
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : хүмүүүн капитал, хүмүүн капиталын хөрөнгө оруулалтын өгөөж, хүний нөөцийн хэмжил зүй,

Аннотаци

“Хүний нөөцийн менежментийн үр дүнгийн шинжилгээний арга зүйн асуудал” сэдвийн хүрээнд хийсэн судалгаа нь компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа өмчийн эзэд, тэдний баг, хамт олон, хүний нөөцийн мэргэжилтнүүд хүмүүн капиталд оруулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг тооцох, хэмжих, байгууллагын эцсийн үр ашигт хүний нөөцийн менежментийн оролцоог тодорхойлох, хүний нөөцийн менежментийн аливаа үйл ажиллагааг байгууллагын стратегитай уялдуулан зөв төлөвлөхөд суурь болох онол, практикийн асуудалд чиглэсэн болно.
Уг бүтээлд хүний нөөц, хүний нөөцийн менежментийн ойлголтыг шинэ зууны эдийн засаг, менежментийн хөгжлийн хандлага болох нөхцөл байдлын онолын үүднээс авч үзэж компанийн хүний нөөцийн менежментийн үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх арга зүй боловсруулахыг зорилоо.
Бүтээлд горилогчийн дэвшүүлэн тавьж буй дүгнэлт санал нь бизнесийн байгууллагын хүний нөөцийг үндэслэлтэй төлөвлөх, үр нөлөөг нь дээшлүүлэх, байгууллагад хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, байгууллагын хүмүүн капиталын үнэ цэнийг тооцох, хүний нөөцийн зардлын шинжилгээ хийх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 369
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :