Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

"Монголын ардчилалд улс төрийн боловсролын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол”



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3639
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : олон ургальч, нийгэм, нам, онол, арга зүй, манлайлагч, харьцуулсан судалгаа, мэдээлэл, шинэчлэл

Аннотаци

Ардчиллыг бататгахад иргэний нийгмийн бүтцүүд, иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх замаар хямралаас ангид байх нөхцөлийг хангах нь зайлшгүй зүйлийн нэг. Үүнд хүрэхийн тулд хүн амд зохих хэмжээний улс төрийн мэдлэг, боловсролоор хангах, түүнийг дэмжин хөгжүүлэх нь чухал. Учир нь зөвхөн сайн боловсролтой иргэд л улс төрийн болон нийгмийн үйл явцад идэвхитэй оролцож чадна. Энэ үүднээс иргэдийн улс төрийн боловсрол сайн байх нь ардчилсан нийгэм дэх төлөөллийн ардчилал зүй зохисоороо хөгжих, улс төрийн намуудын үйл ажиллагаа нийгэмд үр нөлөөтэй байхад зайлшгүй чухал ач холбогдолтой.
Тиймээс ч ардчилсан нийгэм байгуулах үндсэн зорилго бол бүх нийтийн улс төрийн боловсрол, улс төрийн соёлын хөгжлийг дэмжих асуудал байсаар иржээ. Улс төрийн боловсролын зорилго нь асуудалд өөрийн гэсэн үнэлэлт, дүгнэлт хийж, үйл ажиллагаа явуулах чадвартай, түүнийхээ ачаар улс төрийн үйл явцыг ойлгож, хэрэгжүүлж чаддаг төлөвшсөн иргэдийг буй болгоход оршино. Ингэснээрээ иргэдийн улс төрийг сонирхох үндсэн мэдрэмжийг нь сэрээнэ гэсэн үг. Түүнээс гадна улс төрийн институцүүд ба үйл ажиллагааны арга механизмын талаар болон өөрсдийнх нь оролцооны боломжуудын талаар иргэдэд баттай үндсэн мэдлэг олгох хэрэгтэй. Ийнхүү тэдний танин мэдэхүйн чадавхийг нь хөгжүүлснээр иргэд улс төрийн систем, олон улсын харилцаа, гадаад бодлого, нийгэм, эдийн засгийн талаарх ерөнхий ойлголт мэдлэгтэй болно. Ялангуяа улс төрийн систем, түүний үйл ажиллагааны талаарх мэдлэг шийдвэрлэх ач холбогдолтой.
Ардчилсан нийгмийн шалгуур үзүүлэлтийн нэг нь иргэн хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөөр хангагдсан байх явдал юм. Үзэл бодлоо чөлөтэй илэрхийлэхийн тулд нэн тэргүүнд өөрийн итгэл үнэмшилтэй байх явдал юм. Иргэдийн чөлөөтэй бодож, сэтгэж, түүнийгээ илэрхийлэх явдал нь ардчилсан нийгэмд иргэдийн үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлс, соёлыг бий болгож, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх олон үүргийг гүйцэтгэж байдаг.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 244
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :