Өнөөгийн байдлаар монгол бөө мөргөлийн яруу найргийн орчуулга нэн цөөн болохын дээр орчуулгын судалгаа, шүүмж хараахан хийгдээгүй байна. Цөөн тооны орчуулгын бүтээлүүдийг судалж үзэхэд орчуулгад үгчлэх аргыг түлхүү хэрэглэсэн нь утгын гүн болоод далд үндсийг гаргах боломжийг алдагдуулж, мөн тайлбар орчуулга давамгайлж байгаа нь яруу найргийн уншигчдад хүргэх торгон мэдрэмжийг бууруулахаар байгаагийн дээр бөө мөргөлийн яруу найргийн өвөрмөц үг хэллэгүүдийн орчуулгыг жигдлэх зайлшгүй шаардлагатай нь ажиглагдлаа.Үүнээс үндэслээд монгол бөө мөргөлийн яруу найргийн орчуулгын онцлогийг гаргах, монгол яруу найргийн хэмнэлийг хадгалан орчуулах аргазүйг боловсруулах зорилгоор судалгааны ажлыг гүйцэтгэв.
Судалгааны хүрээнд бөө мөргөлийн яруу найргийн орчуулгын бүтээлүүдийг судлан дүн шинжилгээ хийж, англи ба монгол яруу найргийн онцлогийг харьцуулан судалж үзэв.Судалгаагаар боловсруулсан аргачлалын дэвшүүлсэн нэг гол санаа нь англи орчуулгад монгол бөөгийн онцлог, сэтгэлгээний шинжийг хадгалах явдал бөгөөд уг аргачлалын дагуу монгол бөө мөргөлийн яруу найргийн айзам хэмнэлийг хадгалан, үгчлэх ба утгачлан орчуулах аргуудыг хослуулж, харьжуулан орчуулах аргазүйг баримтлан бөөгийн онгодын магтаал ба дуудлагуудыг орчуулснаараа монгол бөө мөргөлийн яруу найргийн орчуулгын судалгаанд ахиц болсон гэж дүгнэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0