Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улс төрийн лидерийн имиж бүрдүүлэлтэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3581
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Имижмейкер, Хошуучлал, Манипуляци, PR, Сонгууль, Сонгуулийн технологи, Нэр дэвшигч, Ерөнхийлөгч, Улс төрийн нам, Сэтгүүлзүй

Аннотаци

Улс төрийн шинжлэх ухааны ойлголтын аппаратын хүрээнд “Имиж” гэсэн нэр томьёо тодорхой байр суурь эзэлдэг. Улс төр судлалд имиж гэдэг ойлголтыг улс төрд идэвхтэй оролцогч улс төрийн институци хийгээд улс төрийн лидерийн үйл байдлын шинж төрхийг бүхэлд нь тодорхойлон илэрхийлдэг гэсэн агуулгаар тайлбарлан түүнийг судалгаанд өргөн хэрэглдэг. Орчин үед улс төрийн үйл ажиллагаанд улс төрийн лидерийн үүрэг өсч, тэдний биеэ авч явах байдал, үг хэл, гадаад төрх зэрэг үйл байдлын соёлын хэм хэмжээ нарийсан, тэдгээр нь олон нийтийн анхааралд өртөх нь үлэмж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор улс төрийн имиж бүрдүүлэлт түүнээс үүдсэн “имиж судлал” нь улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийн томоохон төрөл чиглэл болтлоо хөгжих болсон.
Өнөө үед улс төрийн лидерийн имижийг зохистой бүрдүүлэх, арга технологи, хэлбэр, механизмын тухай асуудал улс төр судлалын нэн тулгамдсан сэдэв болж байна. Горилогч энэхүү сэдвийг сонгон судлахдаа түүний тулгамдсан шинж, зайлшгүй судлах шаардлагыг дараах байдлаар тодорхойлон томьёолов. Ингэхдээ сэдвийн шинжлэх ухааны үнэ цэнэ, онцлог; улс төрийн үйл явцад үзүүлж буй нөлөө, ач холбогдол гэсэн хоёр үндсэн чиглэлээр асуудалд хандаж байна.
Улс төрийн лидерийн имиж бүрдүүлэлтэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргийг нэмэгдүүлэх асуудал нь Монголын нийгмийг төлөвшүүлэх үйл явцад чухал ач холбогдолтой юм. Монголын өнөөгийн шинэчлэл өөрчлөлтийн үйл явцын нэгэн чухал онцлог нь улс төрийн үйл явцад олон түмний оролцоо гэхээсээ илүүтэй улс төрийн лидерийн оролцоо түүний имиж учир холбогдол бүхий онцгой үүрэгтэй ажээ. Олон нийт улс төрийн аль нэг нам хүчин, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн албан ёсны институцийн имиж, төлөвшлийг түүнд оролцон нөлөөлөгч улс төрийн лидерийн үзэл бодол, байр суурь, имиж бүрдүүлэлтээр нь дамжуулан үнэлэн цэгнэж харж хандах байдал илт ажиглагддаг. Энэ нь Монголын улс төрд лидерийн оролцоо нөлөө их байгааг харуулж байна. Тиймд улс төрийн үйл явцад манлайлан оролцогч улс төрийн лидерийн төлөвшилтөөс Монголын хөгжил төлөвшил ихээхэн хамаарах хэрэг юм. Ийм нөхцөлд улс төрд оролцогч улс төрийн лидерийн имиж бүрдүүлэлт түүнийг орчин үеийн арга технологи ашиглан боловсронгуй болгон шинэчлэх нь улс төр судлалын тулгамдсан чухал асуудал болж байна.
“Улс төрийн лидерийн имиж бүрдүүлэлтэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг” гэсэн судалгааны ажлын гол объект нь 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болон тухайн үеийн улс төрийн бодит орчин нөхцөл, үзэгдэл, үйл явц түүнд оролцогчийн үйл байдлын асуудал болж байгаа бол үндсэн судлагдахуун нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар бий болдог улс төрийн лидерийн имиж бүрдүүлэлтийн арга, технологи, түүний хэлбэр онцлогийн онол-практикийн асуудал болж байна.
Судалгааны үндсэн зорилго нь улс төрийн лидерийн имиж бүрдүүлэлтийн үйл явцыг орчин үеийн улс төрийн онол-арга зүйн үүднээс нэгтгэн томьёолж, тэр хүрээнд Монгол дахь улс төрийн лидерийн имиж бүрдүүлэлтийн өнөөгийн байдал, онцлог, төлөвшлийн чиг хандлага, нөлөөлөх хүчин зүйл, уг үйл явцад үзүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг тодорхойлон судлаж тодорхой үндэслэл, дүгнэлтийг санал болгоход оршиж байна. Судалгааны энэхүү зорилгын хүрээнд дараах тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх юм. Энэхүү зорилт нь судалгааны онолын болон практик гэсэн гэсэн хоёр гол чиглэлд хэрэгжих боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 4

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 413
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :