Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зүйр цэцэн үгийг хэл-соёл судлалын үүднээс судалсан нь(Хүний бие эрхтний нэр орсон монгол, англи зүйр цэцэн үгийн жишээгээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3539
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : зүйр цэцэн үг, хэл-соёл судлал, соёл -сэтгэлгээ –хэл

Аннотаци

Аливаа ард түмэн бүхэн өөрийн үндэсний соёл, хэл, сэтгэлгээний илэрхийлэл, баримт болсон аман зохиолын арвин баялаг сантай байдаг ба тэрхүү баялаг сангийн нэгэн чухал бүрдэл хэсэг нь зүйр цэцэн үгс билээ.
Монгол, англи хэлний тус бүр 11000 зүйр цэцэн үгээс задлан шинжилсэн судалгааны дүнгээс үзэхэд, улс үндэстэн бүрийн амьдран буй газар нутгийн байрлал, байгаль цаг уурын онцлог, эрхэлдэг аж ахуй зэргээс шалтгаалсан соёлын бүрэлдэхүүн хэсгүүд болох зан заншил, уламжлал, бэлгэдэл, шашин шүтлэг, урлаг гэх зэрэг нь бүгд зүйр цэцэн үгээр дамжин илэрдэг. Өөрөөр хэлбэл, зүйр цэцэн үгэнд соёлын багц мэдлэгүүд агуулагддагаараа үгийн сангийн бусад нэгжээс илүү байгаа тул, зүйр цэцэн үг нь хэл-соёл судлалын судлагдахуун агаад ард түмний соёлын өв болон үнэлэмжийн онцлогийг дэлгэн харуулж чадаж байна. Ийнхүү зүйр цэцэн үгийг хэл-соёл судлалын үүднээс судлахад соёл – сэтгэлгээ - хэл гэсэн хүн төвтэй гуравласан эргэх холбоонд авч үзэх боломжтой байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 320
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД