Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны хээрийн бүсийн гадаргуугийн (ургамал - хөрс)-ний ууршилтыг хиймэл дагуулын мэдээгээр үнэлэх нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3543
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Ууршилт, хээрийн бүс, хиймэл дагууl, МОДИС-ийн мэдээ

Аннотаци

Диссертацийн ажил нь оршил, 4 бүлэг, нэгдсэн дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт зэргийг агуулсан 110 хуудастай бөгөөд 125 зураг, 14 хүснэгттэй болно. Нэгдүгээр бүлэгт агаар мандал ба газрын гадаргуугийн харилцан үйлчлэл, усны баланс, ууршилтын процесс, Монгол дахь сансрын байгаль орчны тандан судалгаан ажлууд болон судалгааны объектийн судлагдсан байдал өнөөгийн түвшиний талаар өгүүллээ. Хоёрдугаар бүлэгт судалгааны орчин, мэдээ материал, ууршилтын загваруудын туршилт, технологийн шийдэл, үр дүнгийн талаар тусгалаа.
Гуравдугаар бүлэгт энергийн балансад үндэслэн хиймэл дагуулын тасралтгүй орон зайн мэдээ ашиглан загвар боловсруулсан үр дүнг багтаав. Дөрөвдүгээр бүлэгт хиймэл дагуулын мэдээ ашиглан газрын гадаргуугийн ууршилт тодорхойлсон шинэ загварын тооцоолол, дүн шинжилгээ, баталгаажуулалтын үр дүнгээс толилуулав. Монгол орны хээрийн бүсийн өргөн уудам нутаг дэвсгэрт гадаргуугийн ууршилтыг хиймэл дагуулын МОДИС мэдээ ашиглан түргэн шуурхай тодорхойлох, энгийн хялбар арга зүй боловсруулсан нь бэлчээрийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг үнэлэх, усны балансын тооцоог бодитой хийхэд өндөр ач холбогдолтой болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 249
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД