Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үндэсний аюулгүй байдлыг хангах субьект-зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг боловсронгуй болгох нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3544
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Батлан хамгаалах, стратеги, төлөвлөлт, төсөв, бодлого, иргэн-цэргийн харилцаа

Аннотаци

Үндэсний Аюулгүй байдлыг хангах субьект-Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын онолын судалгааны үр дүн, Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих олон улсын, загвар, арга зүйн харьцуулсан шинжилгээ, дүгнэлт, Монгол Улсын Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын төлөвшил, эрх зүйн орчны үнэлгээ, боловсронгуй болгох арга зам зэрэг 3 үндсэн асуудлыг хамгаалахаар дэвшүүлсэн бөгөөд судалгааны ажлын агуулга нь:
1. Үндэсний Аюулгүй байдлыг хангах субьект-Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын онолын судалгааны үр дүн: Энэхүү зорилтын хүрээнд Зэвсэгт хүчин нь Үндэсний Аюулгүй байдлыг хангах субьект болохыг эрх зүйн зохицуулалтын хүрээнд судалгаа хийсэн болно. Тухайлбал, Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Үндэсний Аюулгүй байдлыг хангах эрх зүйн чадамж бүхий субьект, нийгмийн институт болохыг Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын тухай болон бусад холбогдох хуулийн заалт дээр үндэслэн тодорхойлсон.
Түүнчлэн Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын онолын судалгааны асуудлаар философи, түүх, улс төр судлалын шинжлэх ухааны нэрт эрдэмтэд болох Самуэл Хантингтоны иргэний хяналтын загварт хийсэн шинжилгээг онолын үндэс болгон Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын онол, арга зүйн судалгааг хийсэн болно.

2. Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих олон улсын, загвар, арга зүйн харьцуулсан шинжилгээ: Энэ хамгаалахаар дэвшүүлсэн асуудлын хүрээнд Аюулгүй байдлыг хангах субьект-Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын асуудлыг Үндэсний Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, төлөвлөлт, батлан хамгаалах төсвийн хяналтын асуудлаар судалгааны ажлын хязгаарлалтыг тавьсан бөгөөд олон улсын түвшинд Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын хэрэгжүүлж буй байдалд харьцуулсан шинжилгээ хийсэн.

3. Монгол Улсын Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын төлөвшил, улстөр, эрх зүйн орчны үнэлгээ, боловсронгуй болгох арга зам: Хамгаалахаар дэвшүүлсэн 3 дугаар асуудлын хүрээнд судалгааны ажлын онол, арга зүйн болон олон улсын Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын харьцуулсан судалгаан дээр үндэслэн Монгол Улсын иргэний хяналтын улстөр, эрх зүйн орчны өнөөгийн байдал, батлан хамгаалах бодлого, төлөвлөлт төсвийн хяналтад шинжилгээг хийсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 319
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :