Бид орон зайн хувьд 3-D дүрсэлдэг учраас ирээдүйд бүх дэлгэц 3-D болно гэж судлаачид үздэг. Тиймээс 3-D дэлгэц нь олон судлаачдын анхаарал татсан сонирхолтой сэдэв юм. Нийлмэл дүрсэн дэлгэц нь бусад 3-D дэлгэцүүдээс дараах давуу талтай. Үүнд: тусгай зориулалтын нүдний шил шаардлагагүй, хэвтээ босоо тэнхлэгийн дагуу 3-D хардаг, бодит гүнийг үзүүлдэг гэх мэт. Эдгээр давуу талуудтай учраас нийлмэл дүрсэн дэлгэцийг судалж эхэлсэн. Судалж эхлэх үеэр “Recent progress in three-dimensional information processing based on integral imaging” 2009 онд өгүүлэлд OSA (The Optical Society) нийлмэл дүрсэн дэлгэцтэй холбоотой хэвлэгдсэн өгүүллийн тоо 2006 онд 15, 2007 онд 25, 2008 онд 50 орчим болж [1] байсан бол 2015 онд 118, 2016 онд 149 болж өссөн байна. Энэ үзүүлэлт нь сүүлийн жилүүдэд нийлмэл дүрсэн дэлгэцийн талаар судалгааны ажлууд эрчимтэй хийгдэж байгааг харуулж байна. Нийлмэл дүрсэн дэлгэцийн судалгааны ажлын талаар уншиж байхад линз матрицын линзүүд нь энгийн линзнээс тогтдог учраас линзний гажиг нь нийлмэл дүрсэн дэлгэцийн параметрүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судлаагүй байсан. Иймээс линзний нэг төрлийн гажиг болох Petzval мурийлтыг гүний хэмжээнд хэрхэн нөлөөлөх талаар судалсан. Мөн нийлмэл дүрсэн дэлгэцийн харагдах өнцөг нь линзний хэмжээ, линз матрицаас элементар дүрс хүртэлх зайнаас хамаардаг гэж үздэг боловч бодит байдал дээр 3-D цэгүүдийн харагдах өнцөг өөр өөр байдаг ч харагдах өнцгийг линзний хэмжээнээс шууд, дэлгэцээс линз матриц хүртэлх зайнаас урвуу хамаардаг [2] гэж үздэг боловч туршилтын үр дүнтэй зөрдөг тул шинээр тодорхойлох
10
шаардлагатай. Өмнөх судалгааны ажлууд харагдах өнцөг хэрхэн ихэсгэх талаар судалсан боловч яагаад өөр өөр байдгийг тайлбарлаагүй байсан. Тиймээс энэ судалгааны ажлаар харагдах өнцгийг тодорхойлох шинэ аргыг танилцуулна.
Судалгааны ажлын зорилго. Нийлмэл дүрсэн дэлгэцийн үндсэн гурван параметр болох нягтшил [3], харагдах өнцөг [4], гүний хэмжээг [5] сайжруулсан олон судалгааны ажлууд байдаг ч нийлмэл дүрсэн дэлгэцэд линз матрицын гажгуудын хэрхэн нөлөөлдөг талаар судалсан ажил байхгүй байна. Иймээс линзний олон төрлийн гажгаас Petzval мурийлт нийлмэл дүрсэн дэлгэцэд хэрхэн нөлөөлөх талаар судалсан. Нийлмэл дүрсэн дэлгэцийн нэг төрөл болох Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэц буюу Point Light Source (PLS) нь 2-D болон 3-D зураг үзүүлэх боломжтой буюу 2-D/3-D горимд ажилладаг дэлгэц хийхэд хялбар байдаг давуу талтай [6]. Үндсэн гурван параметрийн нэг болох харагдах өнцгийг линзний хэмжээнээс шууд, дэлгэцээс линз матриц хүртэлх зайнаас урвуу хамаардаг [2] гэж үздэг боловч бодит амьдрал дээр нийлмэл 3-D цэгийн харагдах өнцөг нь уламжлалт аргаар тооцоолсон утгаас хамаагүй бага утгатай байдаг [7]. Мөн харагдах өнцгийг тодорхойлохдоо линз матрицын параметрүүдээс болон цэгийн байрлалаас хамааруулсан судалгааны ажил одоогоор байхгүй байгаа тул цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн харагдах өнцгийг шинэ аргаар тодорхойлох зорилго тавин ажиллаа. Дэвшүүлж байгаа шинэ арга нь гурван хэмжээст цэгийн үүсгэж байгаа хамгийн захын хоёр цацрагийн хоорондох өнцгөөр тодорхойлсон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0