Энэхүү судалгааны дотоодын зах зээлийг хамгаалах тусгай арга хэмжээний онол, олон улсын эрх зүйн үндэслэл, үндэсний эрх зүйн зохицуулалтыг судалсан болно. Монгол улс нь ДХБ-ын гишүүн болсноос хойшхи хугацаанд гадаад худалдааг чөлөөлөх бодлогыг баримталж ирсэн бөгөөд гадаадын шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах зохицуулалтыг төдийлөн хийж ирээгүй. Иймд энэхүү судалгааны ажилд онолын чиг хандлага, олон улсын эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал, практик, бусад орны туршлага зэргийг судалж манай улсад хэрхэн зохицуулах талаар дүгнэлт гаргасан болно.