Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг бууруулах нийгмийн ажлын үйлчилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3531
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Нийгмийн ажил, кейс менежментийн үйлчилгээ, хүүхдийн хөдөлмөр, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр, аюултай ажил, энгийн хэвийн хөдөлмөр

Аннотаци

Монгол оронд 1990-ээд оноос эхэлсэн эдийн засаг, улс төрийн өөрчлөлтийн явцад хүүхдийн амьдралд шинэ эрсдэл, бэрхшээл тулгарч, хүүхдэд тулгарсан нийгмийн сөрөг асуудлууд олон нийтийн анхаарлыг татаж, сэтгэл түгшээх болсон байна. Чөлөөт зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн явцад нийгмийн сөрөг үзэгдлүүд олонтоо гарч ирсний нэг нь хүүхдийн хөдөлмөрийн асуудал юм. Хүүхдийн хөдөлмөр, тэр дундаа тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэлт нь Монгол улсад төдийгүй дэлхийн аль ч улс орнуудад байна.
1. Дэлхий дахины сүүлийн үеийн тооцоогоор 2006-2010 оны байдлаар 215сая (5-17насны) хүүхэд хөдөлмөрийн насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхэлдэг, 115сая нь аюултай ажил хийж байсан ба хамгийн балчир насны бүлэг дотор (5-11 насны) ажил хийж буй болон аюултай ажил хийж байгаа охид, хөвгүүдийн эзлэх хувь ойролцоо түвшинд, харин идэр насны бүлгийн хувьд хөвгүүдийн эзлэх хувь зонхилж байжээ.

2. Монгол улсад 5-17 насны хүүхдийн 15,9 хувь буюу 94000 нь ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Үүнээс 15-аас доош насны 43000 гаруй хүүхэд эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаанд байгаагаас гадна 13100 хүүхэд аюултай ажил хийдэг байна. Өөрөөр хэлбэл, хуулиар хориглосон ажил хийж бай¬на гэсэн үг.
Дээрх тоо баримтаас үзэхэд эрхэлж буй хөдөлмөрөөсөө шалтгаалан хүүхдийн эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхний тоо улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгааг харуулаад зогсохгүй хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг нэн даруй устгах шаардлагыг бий болгож байна.
Судалгааны ажлын зорилго:
Хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг бууруулах нийгмийн ажлын үйлчилгээнд кейс менежментийн загварыг Монголын нийгмийн ажлын микро практикийн түвшинд боловсруулах



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 199
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :