Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эмчийн ёс зүйн сургалтын өнөөгийн байдлын судалгаа, сайжруулах арга зам



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3563
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : боловсрол, анагаах ухаан, төлөвшил, хэм хэмжээ, хөтөлбөр

Аннотаци

Эмчийн ёс зүйн сургалтыг сайжруулах нь /ерөнхий мэргэжлийн эмчийн жишээн дээр/
Судалгааны ажлын үндэслэл
Мэргэжлийн ёс зүй нь нийгмийн харилцааг боловсронгуй болгож, бие хүн болгон төлөвшүүлэхэд нөлөөлөх чухал нөхцөл юм. Мэргэжлийн ёс зүйн бүтэц тогтолцоо хөгжиж буй өнөө үед Монгол оронд түүний хэм хэмжээ нь шинэчлэгдэх шатандаа явж байгаа нь судалгааны ажлыг эхлүүлэх нэг үндэслэл болно.
Монгол улсад 1990-ээд оноос хойш 20 гаруй мэргэжлийн ёс зүйн дүрэм батлагдан гарсан нь төрийн албан хаагчийн ёс зүй төлөвшүүлэх томоохон ололт болжээ. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх сургалт, судалгаа хийгддэг хэдий ч үр дүн багатай байна. АШУҮИС болон түүний бүрэлдэхүүн, салбар сургуульд ”Ёс зүй” хичээл сонгон суралцах хэлбэрээр нийт багц цагийн ердөө
0.8%-ийг эзлүүлэн зааж ирсэн явдалд шүүмжлэлтэй хандаж байна.
Эдүгээ эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр дундаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй холбоотой гомдол саналын ихэнхи хувь нь хүмүүс хоорондын үл ойлголцол, хандлага, харилцааны алдаа, эмнэлгийн мэргэжилтний багаар ажиллах чадвар дутсан, хүн удирдах, хүнтэй ажиллах удирдлагын мэдлэг дутсан, багцлан хэлбэл эмчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллаагүйтэй холбоотой гомдлууд эзэлж байгаа нь эмчийн ёс зүйн сургалтыг сайжруулах асуудал нь шилжилтийн үедээ байгаа орнуудад ойрын үед эрүүл мэндийн салбартаа хийх өөрчлөлтийн тулгуур чиглэл болоод байна.
Судалгааны ажлын зорилго
Эмчийн мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдлыг тогтоосны үндсэн дээр мэргэжлийн ёс зүйн сургалтын агуулга, хэлбэрт дүн шинжилгээ хийж, эмчийн ёс зүйн сургалтыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй
Мэргэжлийн болон анагаахын ёс зүй, түүнийг төлөвшүүлэх сургалтын технологийн талаарх судлаачдын онол,арга зүйн бүтээлүүдийг онолын хэрэглэгдэхүүн болгон авснаас гадна Монгол улсын говийн бүсийн 7 аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, АШУҮИС-ийн эмнэлзүйн багш нар, анагаахын ахлах дамжааны оюутнууд, үйлчлүүлэгчдийг хамруулан хийсэн судалгааны үр дүн, анагаахын сургалтын хөтөлбөрүүдийг судалгааны практик хэрэглэгдэхүүн болгон ашигласан.
Судалгааг шинжлэх ухааны ерөнхий арга болох мэргэжлийн ёс зүйтэй холбогдсон баримт бичигт шинжилгээ хийх, түүвэр судалгаа явуулах, Дельфи (Delphi) арга болох алдаа дутагдлаас зайлсхийх боломжтой, нэг зөвшилцөлд хүргэх эксперт үнэлгээний шалгарсан аргыг хэрэглэсэн. Судалгааны явцад засвар хийх замаар хөгжлийн нилээд магадлалтай альтернатив хувилбаруудыг боловсруулж ирсэн бөгөөд судалгааны ажлын боловсруулалтыг SPSS
20.0 програмаар хийж гүйцэтгэв.
Судалгааны ажлын шинэлэг тал
Эрүүл мэндийн байгууллага зорилгодоо хүрэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд эмч ёс зүйн хувьд зөв төлөвшсөн байхыг цаг үе шаардаж байгаа нь уламжлалт үзэл баримтлалаас ялгаатай болсныг судалгааны сэдвийн хүрээндсудлан үзэл бодлоо илэрхийлж, эмчийн ёс зүйн асуудлыг боловсрол судлалын үүднээсавч үзсэнээрээ шинэлэг талтай болно.
Судалгааны ажлын практик ач холбогдол
Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн ёс зүйн сургалтыг сайжруулах арга замыг тодорхойлж буй энэ ажил нь эмчийн ёс зүй судлаачдад судалгааны хэрэглэгдэхүүн болохоос гадна, анагаахын оюутнууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зөвлөмж гарын авлага болж, анагаахын багш нарт анагаахын ёс зүйн сургалтын хөтөлбөр, стандарт шинэчлэхэд загвар сургалтын хэрэглэгдэхүүн болох практик ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Судалгааны ажлын үр дүн, дүгнэлт
Бид судалгаандаа Монгол улсын говийн бүсийн 7 аймгийн Нэгдсэн эмнэлгийн 295 эмч, АШУҮИС-ийн эмнэлзүйн багш нар, анагаахын ахлах дамжааны 312 оюутан, 620 үйлчлүүлэгчдийг хамруулсан.
Эмчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ, эмч нарт тавигдах үүрэг, хариуцлагын байдлыг судлан дүгнэж үзэхэд нийт үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж сайн 43,7%, дунд 40,7%, хангалтгүй 15,6% байна. Эмч, эмнэлзүйн багш нарын
20.7%-д оюутан ахуй цагт мэргэжлийн ёс зүйн хичээл ороогүй тул хичээл зааж буй оюутнууддаа энэ талаар төдий дайны мэдлэг олгох нь ойлгомжтой байна. “Өнөөгийн залууст мэргэжлийн ёс зүй хэрхэн төлөвшиж байна вэ?” гэсэн асуултанд судалгаанд оролцогчид /анагаахын оюутнууд, эмч нар n=607/-ын
72.2% нь хангалтгүй гэж хариулсан нь төгсөгчид болон оюутнууд тун сэтгэл дундуур байдгийг харуулж байна. Эмчийн ажлын байранд баримтлах 27 ёс зүйн хэм хэмжээгээр 295 эмч, 620 үйлчлүүлэгч нараас авсан судалгааны үр дүн нь 2 бүлгийн хувийн жингийн ялгаатай /p<
0.001/ гэж үзсэн ёс зүйн хэм хэмжээг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. Орчин цагийн эмч бол мэргэжилтэн байх, судлаач байх, шийдвэр гаргагч байх, тасралтгүй суралцагч байх, хамтрагч байх гэсэн үүрэг хариуцлагууд өндөр хувьтай байгаа нь хэдий сайшаалтай ч эмч бол эрүүл мэндийн зөвлөгч байх, тасралтгүй суралцагч байх гэсэн эмчийн үүрэг, хариуцлага нь 2 бүлэгт ялгаатай /p<
0.01/ гарсан нь анагаахын оюутнуудын үүрэг хариуцлагын тухай мэдлэгийг дээшлүүлэх шаардлага байгааг харуулж байна. Бид Дельфи судалгааны үр дүнд анагаахын боловсролын цөм хөтөлбөрт багтах мэргэжлийн ёс зүйн хичээлийн 24 чухал ач холбогдол бүхий сэдвийн саналын жагсаалтыг гаргасан.
Бид судалгаандаа зарим гадаад орнуудын анагаах ухааны мэргэжлийн ёс зүйн сургалтын жишээг авч үзсэний үндсэн дээр өөрийн орны анагаах ухааны мэргэжлийн ёс зүйн сургалтыг сайжруулахад хэрэглэж буй арга, хэлбэрийг боловсронгуй болгох арга замын талаар саналаа дэвшүүлсэн.
Анагаах ухааны сургуулийн ирээдүйн мэргэжилтний ёс зүйн сургалтыг сайжруулах зорилгоор явуулсан судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчдын 94,2% нь мэргэжлийн ёс зүйн сургалт зайлшгүй хэрэгтэй гэсэн нь анагаахын сургуульд суралцагчдын мэргэжлийн ёс зүйн боловсрол нэн шаардлагатайг нийгэм хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм.
Ёс зүйн сургалтын сэдвийн агуулга ба хугацаанд хийсэн судалгаанаас харахад ёс зүй, гүн ухааны онолын суурь мэдлэгийг нэгдүгээр дамжаанд бусад бүх ёс зүйн сэдвийн агуулгын саналыг 2-6 дамжаанд оруулах шаардлагатай байна. Анагаахын мэргэжлийн ёс зүйн асуудлууд нь төрөлжсөн мэргэжлийн дадлагын болон эмнэлзүйн сургалттай нягт уялдаа хамааралтай байгааг экспертүүд үнэлж, зарим ёс зүйн сэдвийн агуулгын саналыг ерөнхий мэргэжлийн эмчийн түвшинд үзүүлэх төрөлжсөн 16 мэргэжлийн хичээлийн хөтөлбөрт сэдэвчилсэн байдлаар шигтгэн оруулах нь зүйтэй гэж үзсэн. Сургалтын аргууд ба мэргэжилтний чадварт хийсэн судалгаанаас харахад жижиг бүлгийн бүлгийн сургалт хангалттай /
90.3%/ явагддаг хэдий ч дадлагжих эмнэлзүйн сургалт, үр дүнд суурилсан сургалт, бие даасан сургалтуудыг илүү явуулах нь жижиг бүлгийн суралтын дутагдалтай талыг арилгах боломжтой гэж үзсэн. Эмчийн үйл ажиллагааны 9 чадварууд хөгжихөд сургалтын арга, орчны нөлөөллийг дүгнэн авч үзэхэд ёс суртахуун, ёс зүйн чадварыг бие даасан сургалт, үр дүнд суурилсан сургалтаар сайжруулах нь илүү үр дүнтэй байна. Мөн бие даалтын орчин нь бүх чадваруудыг тогтвортой хөгжүүлдэг нь харагдсан. SWOT шинжилгээний үр дүнг авч үзэхэд анагаах ухааны ёс зүйн боловсролын ач холбогдлыг бүрэн тооцоолон гаргаагүйн улмаас ёс зүйн боловсрол олгох ажил хангалтгүй, анагаах ухааны ёс зүйн талаарх ойлголт нэгдмэл бус учир ёс зүйн хэм хэмжээг тогтооход бэрхшээлтэй, АШУҮИС-ийн сургалтын хөтөлбөрт анагаах ухааны ёс зүйн үндэс хичээлийг сонгон суралцах хэлбэрээр орж байгаа нь мэдлэг олголт хангалтгүй, чадамжинд суурилсан сургалтын хэлбэрийн давуу талыг тооцоогүй, бие даалтын орчинд оюутан төвтэй үр дүнд суурилсан сургалтыг хангалттай явуулдаггүй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 561
Сүүлийн сард 19
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :