Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Их шүүдэргэний in vitro биомасс гарган авч биологийн идэвхт бодисыг харьцуулан тодорхойлсон дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3704
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : КАЛЛУС, ЭСИЙН СУСПЕНЗ, АЛКАЛОЙД, САНГВИНАРИН, ИСЭЛДЭЛТИЙН ЭСРЭГ ИДЭВХ

Аннотаци

Монгол орны эмийн ховор ургамал их шүүдэргэний биологийн идэвхт нэгдлүүд болох алкалойд, фенолт нэгдэл болон үрийн тосны хүчлийн бүрдлийг өөр өөр экотип бүс бүслүүт ургасан, болон тасалгааны нөхцөлд үрээр тарималжуулсан дээжинд харьцуулан тодорхойллоо.
Их шүүдэргэний ишний эдийн каллусаас
24.5г нойтон, мөн
4.23г хуурай эсийн суспензийн өсгөврийн биомассыг 1.5мг/л КIN ба
0.5 мг/л
2.4-D өсөлтийн бодис агуулсан MS шингэн тэжээлт орчинд 3 долоо хоногт гарган авсан нь хамгийн үр дүнтэй хувилбар болохыг тогтоов.
Их шүүдэргэний каллусын болон суспензийн биомасст сангвинарин алкалойд нийлэгжиж харин фенолт нэгдэл болон флавонойд үүсээгүй болохыг хэт ягаан туяаны ба өндөр мэдрэмжтэй шингэний хроматографийн аргаар тогтоов. Каллусын эдэд 9-11мг/кг суспензийн биомасст 76мг/кг хэмжээтэй нийлбэр алкалойд агуулагдаж байв.
Биомассын хандны бактерийн болон исэлдэлтийн эсрэг идэвхийг эх ургамлын хандтай харьцуулан тодорхойллоо. Иймээс энэхүү ховор эмийн ургамлыг үржүүлэхийн зэрэгцээ биологийн идэвхтэй бодисыг хялбар аргаар ялган авах боломжтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 241
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :