Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

LTE сүлжээний контентийн нөөц хуваарилалтын судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3742
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : ачааалал зохицуулалтын шат, зэрэглэл, физик нөөц, хугацааны слот, хугацааны хэмжээсийн нөөц хуваариалт

Аннотаци

LTE технологийн нөөц хуваарилалтын үе шатыг хөгжүүлж, хэрэглэгчдийн захиалгатай үйлчилгээнүүдийг дамжуулах физик нөөцийг оновчтой зохион байгуулах давтамж, хугацааны 2 хэмжээст нөөц хуваарилах алгоритмыг санал болгож симуляцаар туршсан. Үйлчилгээний зэрэглэлээр дараалал үүсгэн эрэмбэлэх алгоритм, псевдо инверсид суурилсан нөөц хуваарилах алгоритм, Оновчтой үйлчилгээний чанарыг (CQI) сонгох алгоритм, Хэрэглэгчийн захиалгат үйлчилгээний удирдлагын алгоритм, Сайжруулсан GTS слот хуваарилалт зэрэг алгоритмуудыг боловсруулж, түүний үндсэн дээр 4G LTE сүлжээний нөөц хуваарилалтын нэгдмэл алгоритм, түүнийг хэрэгжүүлэх нэгдмэл загварыг боловсруулж гаргасан. Видео ба өгөгдлийн контентийн үйлчилгээг үр ашигтай дамжуулах аргуудыг судлан, өөрийн дэвшүүлсэн аргатай харьцуулж, үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдийг тооцон дүн шинжилгээ хийсэн. Өнөөгийн мультимедиа контентийн үйлчилгээг тодорхойлж, түүний видео ба шуурхай удирдлагын үйлчилгээнүүдийн үр ашигтай дамжууллыг хангах аргуудыг тодорхойлсон. Утасгүй холбооны системүүдийн контент дамжууллын нэгдмэл аргачлалыг тодорхойлсон. Хөдөлгөөнт холбооны дэвшилтэт технологид нөөц төлөвлөлтийн аргачлалуудыг хэрэгжүүлэх виртуаль загвар боловсруулсны үр дүнг тодорхойлсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 265
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД