Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мал, амьтны эхинококкийн тархалт, халдварлалт, удам зүйн судалгааны дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3798
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : ййлдэс судлал, гельминт судлалын задлагааны арга, эмгэг бие бүтцийн хувирал, зориудын халдвар

Аннотаци

Гельминтийн бүрэн бус задлан шинжилгээний дүн: Нийт 14 аймгийн 1829 толгой малд бэтгийн уулинхай илэрүүлэх үзлэг хийхэд 85 уулинхай илэрснийг морфологи болон микроскопын шинжилгээгээр бэтгийн уулинхай мөн болохыг баталгаажуулав. Задлан шинжилгээний дүнг аймгаар нь харьцуулан дүгнэхэд Өмнөговь аймаг хамгийн өндөр буюу
8.9% байлаа.
Эхинококкийг ШБФХЭБУ-аар судалсан дүн:
ШБФХЭБУ-аар гарсан үр дүнг малын төрөл зүйлээр нь харьцуулахад ямаа хамгийн өндөр халдварлалттай буюу
9.7%, байгалийн бүсээр нь харьцуулахад ойт хээрийн бүсийн мал хамгийн өндөр халдварлалттай буюу 8% , мөн байгалийн бүс тус бүрийг малын төрлөөр нь харьцуулахад ойт хээрийн бүсийн ямаа (
11.9%) болон үхэр (
9.1%) илүү бэтгийн халдвартай байлаа. Тархалтын аймгийн түвшинд тооцоход Баян-Өлгий аймгийн мал хамгийн өндөр халдварлалттай буюу
13.3% байлаа.
Жинхэнэ эзэнд эхинококкийн халдвар илрүүлсэн дүн
Гельминтийн бүрэн бус задлан шинжилгээний дүн: Жинхэнэ эзний баас, ходоод, нарийн гэдсэнд өндөг болон хорхой илрүүлэх үзлэг шинжилгээ хийхэд нийт 20 ширхэг Taenia төрлийн туузан хорхой, 24 ширхэг Toxocara canis, 81 ширхэг Toxocara leonina зүйлийн бөөрөнхий хорхой илэрсэн.
Агуулагдахууныг дараалан угаах болон өндөг хөвүүлэх аргаар судалсан дүн: Ховд аймгийн 11 сумын нийт 239 ноходын туулгалтын өмнө болон туулгалтын дараах нийт 340 баасны дээж авч гельминтийн өндөг хөвүүлэн бичил харуурын шинжилгээ хийж үзэхэд 58 (
24.3%) нохойд Тaenidae-ийн өндөг илрэв.
Нохойн гөлгөнд эхинококкийн уулинхайгаар зориудын халдвар хийсэн дүн:
Туршилтын болон хяналтын гөлөгнүүдийн баасны дээжийг халдвар хийснээс хойш 7 хоног болгон шинжилж үзэхэд 56 дах өдөр хүртэл баасанд тенид төст өндөг илрээгүй бөгөөд 63 дах өдрөөс тенид төст өндөг туршилтын бүлэгийн гөлөгний баасанд илрэв.
Эхинококкийн бие гүйцсэн хорхой ялгасан дүн: Нохойд зориудын халдвар хийх замаар гарган авсан материалыг /хорхойг бүхлээр нь ба бэлэг боловсорсон үеийг бүхлээр нь таслан/ цаашид боловсруулан лабораторийн нөхцөлд вакцины эх материал бэлтгэхэд бэлэн болов. Туршилтын 14 болон 20 дахь долоо хоногт нядалсан нохойн нарийн гэдэсний агуулагдахуунд илэрсэн хорхойн тоог халдварлуулсан протосколексийн тоотой харьцуулан үзэхэд нийт халдварлуулсан протосколексийн
6.2 болон
29.5% нь бие гүйцсэн хорхой болтлоо хөгжсөн байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 369
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :