Судалгааны ажлын үндсэн зорилго нь, Улаанбаатар хотын барилгажсан талбайн тэлэлтийн өнөөгийн байдал болон хэтийн төлвийг тодорхойлж, хотын ногоон бүсийн орон зайн төлөвлөлт, газар ашиглалтын горимыг боловсруулах болно. Үндсэн зорилгодоо тулгуурлан дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1.Дэлхийн хотуудын хотын орон зайн тэлэлтийн чиг хандлага, хотын орон зайн тэлэлтийг хязгаарлах арга туршлагыг судлах;
2.Хотын орон зайн тэлэлтийг хэмжих, тооцоолох, зураглах, хэтийн төлвийг тодорхойлоход тохирох арга зүйг судлах;
3.Улаанбаатар хотын 1987-2017 оны хооронд 30 жилийн хугацааны тэлэлтийн өсөлтийг тооцоолж, 2040 он хүртэлх ирээдүйн чиг хандлагыг урьдчилан төсөөлөх;
4.Хотын орон зайн тэлэлтийг хязгаарлах ногоон бүсийн газар ашиглалтын тогтолцоог боловсронгуй болгох санал зөвлөмж боловсруулах эдгээр болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0