Тус судалгааны ажлын үндсэн зорилго нь Булган аймгийн малчдын нүүдлийн хэв шинж, “нутаг-бэлчээр” ашиглах газарзүйн үндэслэлийг судлан тогтооход оршино.
a) Сонгосон нутгийн байгаль газарзүйн онцлог нөхцлийг тооцон, Булган аймгийн хэмжээнд малчдын нүүдлийн хэв шинжүүдийг илрүүлж, нутаг-бэлчээр ашиглалтанд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох
b) Тус аймгийн малчдын нүүдлийн хэв шинж, байгалийн мужлал, ландшафтын хэв шинж, мал аж ахуйн мужлалд тулгуурлан монгол малын биоэкологийн оптимал нөхцлийг хангаж чадах 4 улиралд ашиглагдах тохиромжтой нутаг-бэлчээрийн тархалтыг илрүүлэх
c) 4 улирлын нутаг-бэлчээрийн уламжлалт ба өнөөгийн ашиглалтыг харьцуулан дүн шинжилгээ хийх
d) Сонгосон судалгааны талбар дахь нутаг-бэлчээрийн даацыг тодорхойлж 4 улиралд ашиглагдах өнөөгийн ачаалалтай харьцуулах
e) Нутаг бэлчээрийг буруу ашигласнаар бий болох сөрөг үр дагаврыг илрүүлэх, цаашид зохистой ашиглах талаарх санал дүгнэлт боловсруулах эдгээр болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0