Нярай хүүхдэд хамгийн элбэг тохиолдох зүрхний төрөлхийн эмгэг1 нь нийт гажгийн 25%-ийг эзэлж хүүхдийн амьдралын эхний жилд зүрхний нээлттэй мэс засал ба сэтгүүрдэх эмчилгээ шаардлагатай болдог.2 1000 амьд төрөлтийн 8 нь зүрхний төрөлхийн гажигтай төрдгөөс 50 хувь нь хүнд хэлбэрийн гажиг тохиолддог.3,4 Хромосомын гажиг хөгжилтэй урагт зүрхний хавсарсан эмгэг
6.5 дахин, төв мэдрэлийн гажгийн үед 4 дахин их тохиолддог.2,5 Монгол улсын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн тандалт судалгааны албанаас гаргасан мэдээгээр жирэмсэн үед 2014 онд
12.5%(13), 2015 онд
8.5%(12), 2016 онд
10.2%(14) зүрхний төрөлхийн гажиг оношлогдсон ба нярай үед оношилгооны чадамж нэмэгдэн 2014 онд
86.5%(90), 2015 онд
92.1%(141), 2016 онд
89.7%(122) оношлогдсон байна.6 Зүрхний хүнд гажиг ихэнх тохиолдолд яаралтай эмчилгээ шаардлагатай байдаг тул зүрхний гажгийн эрт оношилгоо нь өвчний явц, тавиланд шууд нөлөөлдөг. Иймээс жирэмсний эрт хугацаанд зүрхний төрөлхийн хүнд гажиг хөгжлийг илрүүлснээр нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах боломжтой болно.Манай орны хувьд ургийн зүрхний гажиг хөгжлийг хожуу хугацаанд болон төрсний дараа оношилж, улмаар энэ нь нярайн эрт үеийн эндэгдлийн зонхилох шалтгаан болж байна. Иймд оношилгооны биофизикийн маркеруудыг ашиглан, тэдгээрийг практикт өргөн нэвтрүүлж дэлхийн хөгжлийн чиг хандлагад ойртуулах шаардлагатай байна.
Судалгааны ажлын зорилго: Жирэмсний эхний гурван сард хэт авиан биофизикийн маркеруудыг ашиглан илрүүлэг шинжилгээгээр ургийн зүрхний хүнд гажгийг оношлох
Судалгааны ажлын зорилт:
1. Жирэмсний 110-136 долоо хоногтой ургийн шилэн хүзүүний арын шингэний зузааныг хэмжих, венийн цорго болон зүрхний гурван хавтаст хавхлагат хэт авиан өнгөт Допплер шинжилгээ хийж ургийн зүрхний хүнд гажгийг илрүүлэх
2. Ургийн шилэн хүзүүний арын шингэн зузаарах, венийн цоргоны эмгэг урсгал ба гурван хавтаст хавхлагын буцах урсгал зэрэг биофизикийн маркеруудын өвөрмөц ба мэдрэг чанарыг үнэлэх
3. Хэт авиан өнгөт Допплер шинжилгээнд хэвийн ба эмгэг урсгалтай ургийг цаашид жирэмсний 20-24 долоо хоногтойд, төрсний дараах нярайн эрт үед зүрхний хэт авиан шинжилгээ хийж оношийг батлах.
Судалгааны загвар, арга:
Судалгааг проспектив Когорт судалгааны загвараар, 2015-2017 оны хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Судалгааны хамрах хүрээ ба түүврийн хэмжээ: Түүврийн хэмжээг тооцохдоо 95%-ийн итгэх түвшинтэй, алдааны нарийвчлал 5%, суурь түүврийн хэмжээ 50% байхаар Улаанбаатар хотын 381 жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулсан. Судалгаанд 19-44 насны, 110-136 долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авлаа.
Дүгнэлт:
1.Жирэмсний эхний гурван сарын төгсгөлд шилэн хүзүүний арын шингэний зузаан, венийн цорго болон гурван хавтаст хавхлаганы хэт авиан оношилгооны өнгөт Допплерын шинжилгээнд тулгуурлан зүрхний хүнд гажиг хөгжил
2.0%-д илэрч байна.
2.Жирэмсний эхний гурван сард ургийн зүрхний хүнд гажиг хөгжлийг биофизикийн маркеруудыг ашиглан илрүүлэхэд венийн цоргоны эмгэг урсгал (DV)
87.5% (p-
0.001), гурван хавтаст хавхлагат эргэх урсгал (TR) 75% (p-
0.001), шилэн хүзүүний арын шингэний зузаан ихэссэн (NT)
62.5% (p-
0.001) байгаа нь оношлогдов. Биофизикийн маркерууд мэдрэг чанар өндөр буюу NT 63% (p-
0.0001), TR 75% (p-
0.012), DV 88% (p-
0.007), өвөрмөц чанар NT 98% (p-
0.0001), TR 99% (p-
0.012), DV 98% (p-
0.007) байгаа нь статистик ач холбогдол өндөр байна.
3.Зүрхний хүнд гажиг хөгжил жирэмсний тээлтийн 20-24 долоо хоногтойд ургийн зүрхний хэт авиан шинжилгээгээр 7(
87.5%), төрсний дараа зүрхний хэт авиан шинжилгээгээр 2(25%), эмгэг судлалын шинжилгээгээр 3(
37.5%) онош тус тус батлагдсан байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0