Өнөө үед аливаа аж ахуйн нэгж, байгууллагын хувьд зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлдэх, түүнд тодорхой байр суурь эзлэх, улмаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд байнгын шинэчлэл хийж, инновацийг хэрэгжүүлэх явдал амин чухал зорилт болон тулгарч байна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд инновацийг хэрэгжүүлэхдээ өөрийн нөөц боломж, санхүүгийн үйл ажиллагааны бодит гүйцэтгэл, эдийн засгийн үр ашгийг зөв тооцоолон, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр удирдлагын аливаа шийдвэрийг гаргах нь чухал юм. Гэтэл манай аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд энэ талын тооцоо судалгаа дутмаг байх явдал түгээмэл байна.
Энэ бүтээлд аж ахуйн нэгж, байгууллагын инновацийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийн шинжилгээний арга зүйн хүрээнд явуулсан судалгааны зарим гол үр дүнг нэгтгэн тусгав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 10
Ишлэгдсэн тоо : 0