Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Титэм судасны хатуурлын үед дархлаа урвал ба эндотелийн үйл ажиллагааны өөрчлөлтийг судалсан дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3685
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Зүрхний цочмог шигдээс, титэм судасны хатуурал, эндотелийн прогенитор эс, исэлдсэн бага нягтралтай липопротейн, anti-oxLDL аутоэсрэгбие, матрикс металлапротейназа 9

Аннотаци

Орчин үед, судлаачид титэм судасны хатуурлын товруу задрах үйл явцыг дархлааны хүчин зүйлстэй холбон тайлбарлах болсон. Дислипидеми, хэт исэлдэлтийн нөлөөгөөр исэлдсэн БНЛП (oxLDL) үүсч судас хатуурлыг эрчимжүүлэн, өвөрмөц anti-oxLDL аутоэсрэгбиеийг нийлэгжүүлнэ. Уг аутоэсрэгбие товруунд агуулагдах oxLDL-тэй холбогдож дархлааны хариу урвал өрнөх ба хөөсөрхөг эсээс ММР-9 энзим ялгарахад титэм судасны хатуурлын товруу задран бүлэн хэлбэржиж зүрхний цочмог шигдээс (ЗЦШ) үүснэ. T.Asahara нар (1997) эндотелийн прогенитор эс (EPC) нь шавиа чөмгөнд үүдэл эсээс үүсээд захын цусанд орон, эндотелийн нөхөн төлжилтөнд оролцдог болохыг тодорхойлж, түүний тоо захын цусанд цөөрөх, үйл ажиллагаа өөрчлөгдөх нь судас хатуурлыг нөхцөлдүүлж, улмаар хүндрэлд ч хүргэж болохыг тогтоосон.
Титэм судасны хатуурлын хүндрэлээс урьдчилан сэргийлэх шинэ чиг хандлагыг эрэлхийлж буй өнөө үед эндотелийн прогенитор эсийн үйл ажиллагааг үнэлэх, дархлаа хамааралт эмгэгжамыг тодорхойлох, оношилгоо эмчилгээний шинэ технологийг манай оронд нутагшуулах зайлшгүй шаардлага бий болж буй нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.
Титэм судасны хатуурлын үед судасны өөрчлөлтийг ангиографийн шинжилгээгээр тодорхойлж, хүндрэлийг үнэлэн, түүний эмгэгжамд дархлааны зарим хүчин зүйл, судасны эндотелийн үйл ажиллагааны өөрчлөлтийн оролцоог судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй:
Эмнэлэгт суурилсан нэг агшингийн загвараар титэм судасны ангиографийн шинжилгээнд орсон 240 өвчтөнд ТСЭ-ийн хүндрэлийг (Gensini, SYNTAX оноо) үнэлсэн. Эдгээрээс тохиолдол хяналтын судалгааны загвар ашиглан дараах 80 өвчтөнийг хамруулав. Үүнд, титэм судасны хатуурлын товруу задран бүлэн үүссэн зүрхний цочмог шигдээстэй (ЗЦШ) 40, титэм судасны хатуурлын тогтвортой нарийсал бүхий зүрхний тогтвортой бахтай (ЗТБ) 40 өвчтөнийг эмнэлзүйн шинж тэмдэг, зүрхний цахилгаан бичлэг, тропонин I ба титэм судасны ангиографийн шинжилгээний үр дүнд үндэслэн удирдамжийн дагуу сонгов. Ийлдсийн oxLDL, anti-oxLDL аутоэсрэгбие, MMP-9 энзимийн агууламжийг үйлдвэрлэгчийн санал болгосон протоколын дагуу энзим холбох урвалаар тодорхойлсон. Харин ийлдсийн CRP түвшинг бүрэн автомат анализатор ашиглан хэмжив. EPC клоны өсгөврийг 12 хүний (ЗТБ 4, ЗЦШ 4, харьцангуй эрүүл 4) захын цуснаас сорьц аван, өвөрмөц CFU-Hill цомог ашиглан өсгөвөрлөж 6 дахь хоногт клоны тоог гаргав. EPC клоны өсгөвөрт eNOS-ийг энзим холбох урвалаар тодорхойлсон.
Үр дүн:
Судалгаанд хамрагдагсдын дундаж нас
58.9±
11.38 жил байв. Титэм судасны бүтэн бөглөрөл, бифуркаци, диффузи нарийсал 60-69 насанд (p<
0.001), судасны хүнд зэргийн муруйлт 70-79 насанд (p=
0.002) илүүтэй тохиолдож, нас ахихад ТСЭ-ийн хүндрэл нэмэгдэж (Gensini F=
2.26, p=
0.041; SYNTAX F=
2.12, p=
0.046) байсан. ЗЦШ-тэй бүлгийн ийлдсийн oxLDL (p=
0.011), anti-oxLDL аутоэсрэгбие (p<
0.001), MMP-9 энзим (p<
0.001), CRP (p=
0.009) агууламж ЗТБ-тай бүлгээс үнэн магадтай их байлаа. Бинари логистик регрессийн шинжилгээгээр ийлдсийн oxLDL (OR=1.011, p=
0.016), anti-oxLDL аутоэсрэгбие (OR=1.127, p<
0.001), MMP-9 (OR=1.171, p<
0.001); CRP (OR=1.041, p=
0.003) маркерын агууламж нэмэгдэх нь титэм судасны товруу задарч, бүлэн үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байв.
Титэм судасны хатуурлын хүндрэл (Gensini оноо) нь ийлдсийн anti-oxLDL аутоэсрэгбие (r=
0.248, p<
0.05), MMP-9 (r=
0.424, p<
0.001) түвшингээс шууд хамаарч ихсэж байсан бол, ийлдсийн MMP-9 (r=
0.424, p<
0.001), CRP (r=
0.299, p<
0.05) агууламж нэмэгдэхэд зүрхний булчингийн гэмтэл гүнзгийрч байна. ЗТБ-тай бүлэгт EPC клоны тоо (F=
17.3, p<
0.001) ба eNOS энзимийн агууламж (F=
6.2, p=
0.003) ЗЦШ, харьцангуй эрүүл бүлгээс үнэн магадтай бага тодорхойлогдсон.
Дүгнэлт:
Нас ахихад титэм судасны эмгэгийн хүндрэл нэмэгдэж, уг хүндрэл үүсэхэд ийлдсийн ММР-9, anti-oxLDL аутоэсрэгбиеийн хэмжээ ихсэх нь нөлөөлөх хүчин зүйл болж байна. EPC тоо буурах, eNOS энзимийн түвшин багасах нь судас хатуурлын хүндрэлд хүргэх эмгэг жамын нэг хүчин зүйл болж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 225
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :