Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дунд чихний протезуудын биологи, эмнэлзүйн харьцуулсан судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3719
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : дуу дамжуулах хэлбэрийн бууралт, дүлий, титан протез, сонсголын сорил

Аннотаци

Дүлий болон сонсголын бууралтын шалтгааны 59-61%-ийг дунд чихний төрөл бүрийн эмгэг эзэлж байна.
Дунд чихний төрөл бүрийн эмгэгийн улмаас үүссэн дүлийн болон сонсгол бууралтын шалтгааны 58-78%-ийг дуу дамжуулах аппаратын эмгэг эзэлж байна.
Дуу дамжуулах аппаратын эмгэг дотор хэнгэргэн хальс цоорох, сонсголын ясны хэлхээ (алх, дөш, дөрөө) гэмтэх, унах, идэгдэх, өөрчлөлт нь дуу дамжуулах аппаратын бүх эмгэгийн 88-92,3%-ийг эзэлдэг болохыг олон эрдэмтдийн судалгаа нотолжээ (7,38,50).
Хүний сонсголын ясны олдмол ба төрөлхийн эмгэгийг протез хэрэглэн сайжруулах мэс засал 1950 оноос эхлэн хөгжиж, эдүгээ дэлхийн олон оронд төрөл бүрийн протезуудыг амжилттай хэрэглэж байгаа боловч түүнийг төгөлдөржүүлэх асуудал эрдэмтдийн анхаарлыг татсан хэвээр байна.
1999 онд Л.Шагдар, Б.Эрдэнэчулуун нарын хийсэн судалгаагаар монгол улсад сонсгол бууралтын эмгэгтэй 200000 орчим хүн байжээ.
Манай оронд сонсголын яс сэргээх дунд чихний протезийн биологийн зохимжийг тогтоож, эмнэл зүйн үр дүнтэй харьцуулан судлах асуудал нэн тулгамдсан зорилтын нэг болж байна.
Бид энэ шаардлагыг харгалзан 2004-2008 онд тефлон ба титан протезуудын биологийн болон эмнэл зүй үр дүнг хооронд нь харьцуулах энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ.

Судалгааны зорилго
Дунд чихний протезуудын биологийн зохимж ба эмнэл зүйн үр дүнг харьцуулан судалж, монгол хүний чихэнд сөрөг нөлөө багатай, сонсгол сайжруулах чадвар сайтай протезийг сонгох зорилго тавив.
Энэхүү зорилгоо доорхи зорилтоор хэрэгжүүлэв.

Судалгааны зорилт
1. Дунд чихний тефлон, титан протезуудыг амьтан дээр турших замаар биологийн зохимжийг судалж, чихэнд сөрөг нөлөө багатай протезийг сонгох.

2. Өвчтний дунд чихэнд суулгасан тефлон, титан протезийн эмнэл зүйн үр дүнг сонсгол сайжралтаар тогтоох.

3. Дунд чихний протезийг тавьсаны дараахь хэнгэргэн хальс нөхөх онцлогийг судлах.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 254
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :