Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нутгийн монгол өсвөр хонины амьдын жин, махан ашиг шимийн зарим үзүүлэлтэд бэлчээр нэмэгдэл тэжээлийн нөлөө



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3809
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Ургамалшилт, УНЯИ, УХ, ургац, пивоны шаарны холимог дарш, шээг

Аннотаци

Уулын хээрийн үетэн-алаг өвст бэлчээрийн ургамалшил, ургац, тэжээллэг чанар, нутгийн монгол өсвөр хонины амьдын жин, махан ашиг шимийн зарим үзүүлэлтэд нэмэгдэл тэжээлийн үзүүлэх нөлөөг судлан тогтооход энэхүү судалгааны ажлын зорилго оршино.
Уулын хээрийн үетэн-алаг өвст бэлчээрт 20 овог, 39 төрөл, 50 зүйлийн ургамал бүртгэгдсэн бөгөөд зун VIII сард ургамалшлын ерөнхий бүрхэц
71.5 хувь байв. Мөн бэлчээрийн ургац зун
14.97 цн/га, намар
12.04 цн/га, өвөл
3.83 цн/га, хавар
2.27 цн/га байсан бөгөөд намар зуны ургацын
94.9 хувь, өвөл
30.2 хувь, хавар
17.9 хувь нь хадгалагдан үлдэж байв. Бэлчээрийн ургамлын ерөнхий шимт чанар өвөл II сард
7.17 МДж, пивоны шаар улаан буудайн хивэгний холимог дарштай жоруудынх
7.64-
8.05 МДж, улаан буудайн хивэгтэй жоруудынх
8.37-
8.62 МДж, шээг бүхий жоруудынх
7.17-
7.71 МДж байсан бол хавар бэлчээрийн ургамал сэргэн ургах үед нэмэгдэж жоруудын ерөнхий шимт чанар
11.22-
11.69 МДж байв. Хавар V сард хяналтын бүлгийн хонины жингийн алдагдал хоногт 27 г байсан бол нэмэгдэл тэжээлтэй бүлгүүдийн хонины хоногийн нэмэгдэл жин
8.9-
33.0 г, харьцангуй өсөлт
8.9-
16.0 хувь байв. Нутгийн монгол өсвөр хонины нядлагын жин
11.60-
14.75 кг, нядлагын гарц
43.0-
46.5 хувь, нурууны уртавтар булчингийн уураг
18.5-
19.1 хувь, тослог 1.8-
2.7 хувь, үнс 1.2-1.5 хувь, илчлэг чанар 940-1037 ккал байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 306
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :