Аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлын онолын үндэс” гэсэн диссертацийн нэгдүгээр бүлэгт аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлын талаарх гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын үзэл санаа, цаашдын хөгжлийн чиг хандлага, гадаадын улс орнуудын туршлагыг судалж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны онолын үндсийг тодорхойлох, түүний агуулга, обьект, бүрдэл хэсэг, хамрах хүрээ, үндсэн чиглэлийг томьёолсон. “Аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлын онолын үндэс” гэсэн нэгдүгээр бүлэг нь 3 зүйлээс бүрдэж байна.
“Аюулгүй байдлын ойлголт, хамрах хүрээ, тогтолцоо” гэсэн 1.1 дүгээр зүйлд “Аюулгүй байдал” гэдэг нь зөвхөн эрх зүйн ойлголт төдийгүй, улс төр, эдийн засаг, нийтийн захиргаа, хүн ам зүйн хүрээний өргөн агуулга илэрхийлсэн социал ухагдахуун юм. Аюулгүй байдал нь маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд түүнийг орчлон ертөнц, сансрын уудам, агаар мандал, тив дэлхий, улс, үндэстэн, төр, нийгэм, хувь хүн гэх мэт орон зайн янз бүрийн түвшинд авч үздэг.
Энэхүү сэдвээр аюулгүй байдлын хүрээнд хамрах бүхий л асуудлыг анхаарал хандуулж үзээгүй бөгөөд нэгд: аюулгүй байдал, аюул, занал, эрсдэл, эмзэг байдал, сорилтын талаарх ойлголт, хоёрт: аюулгүй байдлын тогтолцоо, бүрэлдэхүүн хэсэг, ангилалт, хамрах хүрээг авч үзэв. Ингэснээр аюулгүй байдлын тогтолцоонд олон нийтийн аюулгүй байдлын эзлэх байр суурь, түүний ойлголт, бүрэлдэхүүн хэсэг, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох боломж бүрдэх бөгөөд уг ойлголтыг эрх зүйн талаас нь буюу захиргааны эрх зүйн үүднээс судална.
“Олон нийтийн аюулгүй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” гэсэн 1.2 дугаар зүйлд захиргааны эрх зүй, цагдаагийн эрх зүйн ном, бүтээлд олон нийтийн аюулгүй байдлыг томьёолон тайлбарласан байх боловч уг асуудлыг цогц байдлаар аюулгүй байдлын тогтолцоонд авч үзээгүй байх тул, цаашид онолын үзэл баримтлалыг хөгжүүлэх зорилгоор дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан судалж үзлээ.
Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын олон нийтийн аюулгүй байдлын талаарх судалгааг харьцуулан үзээд нэгдүгээрт, олон нийтийн аюулгүй байдлын обьект, үнэт зүйлсийг тодорхойлох, хоёрдугаарт, олон нийтийн аюулгүй байдлын агуулга, бүрэлдэхүүнийг тодорхойлох, гуравдугаарт, Үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд олон нийтийн аюулгүй байдлын эзлэх байр, дөрөвдүгээрт, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тогтолцоонд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хүрээг тодорхойлох, онолын ойлголтыг хөгжүүлэх, тавдугаарт, олон нийтийн аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс зэргийг тодорхойлж онолын тайлбар хийлээ.
“Гадаадын зарим улсын цагдаагийн байгууллагын олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа” гэсэн 1.3 зүйлд Монгол Улстай эрх зүйн зохицуулалтын хувьд ижил ойролцоо шинжээр нь ОХУ, хүний эрх, ардчилал, хамтын ажиллагаа өндөр хөгжсөн орны хувьд АНУ болон Япон зэрэг улсын цагдаагийн байгууллагын иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт, туршлагыг судалж үзлээ.
“Монгол Улсын цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны өнөөгийн байдал” гэсэн хоёрдугаар дугаар бүлэгт аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг судалж, цагдаагийн байгууллагын олон нийтийн аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны өнөөгийн байдал, практик хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт өгөхийг зорьсон билээ.
“Аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлын талаарх Монгол Улсын хууль тогтоомжид хийсэн судалгаа” гэсэн
2.1 дүгээр зүйлд Монгол Улсын аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн актад судалгаа хийхдээ салбарын удирдлага, захиргаа талаас нь, бүр тодруулбал захиргааны эрх зүйн чиглэлээр түүний үндэс, эх сурвалжийг гаргахыг чухалчлав.
“Олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн байгууллагын тогтолцоо” гэсэн
2.2 дугаар зүйлд олон нийтийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог нэгдүгээр бүлгийн хоёр дахь хэсэгт судалж үзсэний дагуу “олон нийтийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо”-нд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэрэгжүүлэх алба, тэдгээрийн зорилт, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтын бүтэц, бодлого, стратеги, хүч хэрэгслийн чадавх, арга хэрэгслийн өнөөгийн байдлыг судалж үзээд дүн шинжилгээ хийлээ.
“Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны өнөөгийн байдал” гэсэн
2.3 дугаар зүйлд Монгол Улс дахь олон нийтийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг тодруулсан.
“Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг боловсронгуй болгох арга зам” гэсэн гуравдугаар бүлэг нь цагдаагийн байгууллагын олон нийтийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгох чиглэлийг тодорхойлж, эрсдэлийн менежментийг нэвтрүүлэх арга замыг бий болгоход чиглэсэн юм.
“Цагдаагийн байгууллагын олон нийтийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгох чиглэл” гэсэн
3.1 дүгээр зүйлд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлийг дараахь байдлаар авч үзлээ. Үүнд: 1) Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээ; 2) Бодлого, стратеги, хөгжлийн хөтөлбөр боловсруулах хүрээ; 3) Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг боловсронгуй болгох хүрээ; 4) Олон нийтийн аюулгүй байдлыг хангахад хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд авч үзсэн.
“Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангахад эрсдэлийн менежментийг нэвтрүүлэх арга зам” гэсэн
3.2 зүйлд эрсдэлийн менежментийг олон нийтийн аюулгүй хангах үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга замыг тодорхойлохд чиглэгдсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0