Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Оюутны сурах сонирхол, идэвхийг өрнүүлэх арга зүй боловсруулан туршсан судалгаа. (дээд математикийн хичээлийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2923
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Оюутны сурах сонирхол, идэвхийг өрнүүлэх арга зүй боловсруулан туршсан судалгаа. (дээд математикийн хичээлийн жишээн дээр)

Аннотаци

Диссертант дараах 3 үе шат бүхий судалгаа явуулсан:
I үе шат нь (2002-2005 он) дээд сургууль дахь математикийн боловсролын үүрэг, инженерийн математикийн сургалтын агуулга, арга зүй, онцлогийг гадаад дотоодын хэвлэлээс болон ахмад багш нарын туршлагаас судлах;
II үе шат нь (2006-2008 он) МУИС, ШУТИС, СЭЗДС, ОИС-д үзэж буй дээд математикийн хичээлийн хөтөлбөр, сурах бичгүүдийг судлан шинжилсний үндсэн дээр Орхон их сургуулийн эдийн засаг, нягтлан бодохын ангид судалдаг дээд математикийн туршилтын модульт хөтөлбөр боловсруулах;
III үе шат нь (2009-2012 он) боловсруулсан хөтөлбөрийнхөө дагуу хичээлээ явуулж туршиж үр дүнг тооцох.
Сэдвийн үндэслэлээ сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, заах арга зэрэг олон шинжлэх ухааны уулзвар дээр сурган хүмүүжүүлэх туршлагадаа тулгуурлан дээд математикийн хичээлээр оюутны идэвхи сонирхлыг өрнүүлэх үүднээс сургах туршилт, мөн нэг бүрчилсэн болон хэсэгчилсэн асуулга, анкет, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх бодлого дасгал зэрэг олон арга зүй ашигласан.
Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, заах арга зүйн үүднээс оюутны танин мэдэх үйл ажиллагааг идэвхижүүлэх, бие даан суралцахуйн мөн чанар, зарчим, шаардлага, шалгуур бүхий үзэл баримтлалууд, мөн хичээлийн үйл явцыг оновчлох зэрэг асуудлуудыг чухалчлан авч үзсэний зэрэгцээ суралцагчдын танин мэдэх сонирхолыг идэвхижүүлэх үйл явц нь нөлөөлөх олон хүчин зүйлтэй холбоотой болохыг тоймлон авч үзсэн.
Өөрийн заадаг дээд математикийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж судлагдахууны агуулгыг оюутны эзэмшиж буй мэргэжилтэй нь хэрхэн холбох, тэдний мэдлэг чадварыг үнэлж шалгах арга зүйн тогтолцоо боловсруулж туршсан ажлынхаа үр дүнг оруулав.
ОИС, МУИС, ШУТИС, СЭЗДС-д үздэг дээд математикийн хичээлийн судлагдахууны агуулга, багтаамжийг харьцуулсны үндсэн дээр “Математикийн шинжлэх ухааныг өөрийг нь судалж мэдэхгүйгээр түүний хэрэглээг эзэмших боломжгүйг” чиг баримжаа болгон дээд математикийн хичээлийн судлагдахууны агуулгыг мэргэжилтэй нь холбосон юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 233
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :