Монголчуудын угсаа гарвалийн судалгааны хүрсэн түвшин болон олон шинжлэх ухааны уулзвар дээр асуудлыг судлах шаардлагатай болсон нөхцөл байдал, мөн түүний түүх бичлэгийн судалгааны өнөөдрийн түвшин зэрэг нь монголчуудын угсаа гарвалийн судалгааны түүх бичлэгийн асуудлыг зайлшгүй авч үзэхийн шинжлэх ухааны үндэслэл болох юм.
Өвөг монголчуудын угсаа гарвалийн судалгааг олон шинжлэх ухааны үүднээс авч үзсэн эрдэмтдийн судалгааны үр дүнг түүх бичлэгийн хүрээнд системчлэн нэгтгэж, үечлэн үзэх нь энэхүү судалгааны ажлын зорилго болно.
Энэхүү судалгааг түүх бичлэгийн нэгэн гол зарчим болох түүхэн зүйг баримталснаар түүхэн тухайн үед ямар онол-арга зүй, үзэл баримтлалын чиг хандлагаар судалгаа хийгдэж, танин мэдэхүйн ямар түвшинд судалгаа хийгдсэнийг дэлгэн тавьсан. Эдгээрээс гадна түүх судалгаанд өргөн хэрэглэгддэг түүхэн-генетик, түүхэн харьцуулалтын арга, хэв шинж тогтоох болон систем аргыг өргөн ашигласан. Мөн олон шинжлэх ухааны уулзвар дээр судлагдахуунаа авч үзсэн болно.
Монголын түүхийн судалгаа, түүх бичлэгт түүхийн шинжлэх ухааны онолын сэтгэлгээ хөгжсөн төвшнийг илтгэн харуулсан; Өвөг монголчуудын угсаа гарвалийг түүх, угсаатны зүй, хэл шинжлэл, археологи, антропологи, генетик зэрэг олон шинжлэх ухааны үүднээс судалсан явдлыг нээн харуулсан; Хүннү, сяньбийн угсаа гарвалийн судалгааг системчилж нэгтгэж, үечлэн авч үзсэн зэрэг нь тус ажлын шинэлэг тал болно
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0