Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улаанбаатар хотын орчны бохирдлын судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2722
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : хүнд металл, бохирдуулагч бодисууд, бохирдлын индекс, хүлцэх агууламж, хяналтын цэг

Аннотаци

Далайн түвшнээс 1300 м өргөгдсөн өндөр уулсаар хүрээлэгдэн голын хөндийд байрладаг, газар зүйн онцлог байрлалтай Нийслэл хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудын нягтаршил, хүн амын хэт төвлөрөлтөөс сүүлийн жилүүдэд хотын экологи орчин бохирдож эхэлсний нэг жишээ нь өвлийн улиралд тохиох агаарын хэт бохирдол гэж хэлж болно.
Агаарын энэ бохирдол нь ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснөөс сүүлийн жилүүдэд амьсгалын замын болон харшлын гаралтай өвчлөлүүд ихсэж өнөөдөр Улаанбаатар хотод уушгины өвчлөлөөр нас барагсдын тоо III байрт байна. 2005-2006 онуудад энэ өвчлөлөөр нас барагсдын тоо VI-рт бичигддэг байжээ. Иймээс нийслэл хот орчмын экологи, орчны бохирдлын байдлыг тодорхойлж байгаль нийгэмд үүсэж болохуйц сөрөг нөлөөлөлийг илрүүлэн түүнээс урьдчилан сэргийлэх явдал тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа нь энэ сэдвийг сонгож судалгаа хийх үндэслэл болсон.
Судалгааны ажлын зорилго, зорилт:
Бидний судалгааны ажлын гол зорилго нь Улаанбаатар хотын орчны бохирдлыг судлан үнэлэх, байгаль орчны төлөв байдлын гол үзүүлэлт болох хөрсний хүнд элементүүдийн бохирдлын түвшин ямар хэмжээнд байгааг тодорхойлж, бохирдлын байршлын зураглал гаргах явдал байлаа.
Шинжлэх ухааны шинэлэг тал ба практик ач холбогдол:
Улаанбаатар хотын хөрсний хүнд элементүүдийн бохирдлыг нарийвчлан судлаж бохирдлын байршлын зураг гаргасан, бохирдлын хамаарлыг тогтооход хотын орчныг бохирдуулагч гол хүчин зүйлүүд болох хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол, Туул голын ус гэсэн 3 төлөвт бохирдлыг хамруулан өргөн хүрээгээр судалгаа хийсэн.
Гүйцэтгэсэн ажлын хэмжээ:
Судалгааны ажлаар 2006-2008 онуудад Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулан орчны агаар, хот орчмын цас, хөрсний нийт 389 дээжинд хийн байдалтай хорт бодисууд, хүнд металлуудын шинжилгээ, судалгаа, 2009-2011 онуудад, Туул голын усны 72 дээжинд нян судлал, хими, хор судлалын шинжилгээ, нийт 461 дээжинд 22262 үзүүлэлтээр тодорхойлон дүн шинжилгээ хийсэн.
ДҮГНЭЛТ:
1. Улаанбаатар хотын агаар нь азотын давхар исэл, хүхэрлэг ангидрид, угаарын хий зэрэг хийн байдалтай хорт бодисууд болон, аэрозоль хэлбэрээр тархдаг хар тугалга, тоосоор өвлийн цагт багаас их бохирдолтой/114/ хэмжээнд бохирдож, өглөөний 9 цагийн үед бохирдол дээд цэгтээ хүрч угаарын хий/CO/ өдрийнхөөс 10 дахин их, хүхэрлэг ангидрид/ SO2/ 50-60 дахин, азотын дутуу ислийн хий/NO2/4-5 дахин, тоос 89 дахин ихсч байгаа нь Европын холбооны улсуудад мөрдөгддөг стандартаас CO-
6.48-
13.2 дахин, NO2-1.0-1.2 дахин, SO2-1.3-
3.3 дахин өндөр байна.

2. Агаарын бохирдол нь хөрсөнд нөлөөлснөөс хөрс хүнд металлуудаар бохирдож, бохирдол жилээс жилд ихсэж байна. Хар тугалгаар хотын хөрсний
28.9% нь сул,
35.5% нь бохирдолтой/98/ ангилалд,
4.4% нь их бохирдсон, хяналтын цэгтэй харьцуулахад хөрс нийтдээ цайраар бохирдсон, зэс, хром, кадмийн бохирдол алаг цоог ажиглагдаж, никель, кобальт, мөнгөн усны агууламж хүлцэх хэмжээнд байна. Хөрсний хар тугалганы бохирдол агаарын бохирлоос хүчтэй хамааралтай бол зэс дунд зэрэг, цайр сул хамааралтай.
Хотын нутаг дэвсгэрээр урсан өнгөрөх Туул голын усны хими, нянгийн бохирдол хот руу орох хэсэгтээ бохирдолт багатай(4), хотын хэсэгтээ бохирдолтой(81), хотоос гарах хэсэгтээ Сонгины гүүр орчимд их бохирдолттой(16), цаашлаад Алтанбулаг орчимд бохирдолтой(81) гэсэн ангилалд хамаарч байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 204
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :