Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Лоолийн (Lycopersicon esculentum Mill.) хослолын чадвар, гетерозисийг судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3678
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг :

Аннотаци

Эр үргүйдэлтэй лоолийн мутант хэлбэрийг ашиглан эрлийз F1 үр гаргах селекцийн ажлыг эхлэн лоолийн сортуудын хослолын чадвар, ургац бүрдэхэд голлон нөлөөлдөг зарим шинж тэмдгийн удамшил хувьслыг тодорхойлж Монгол орны нөхцөлд хүлэмжийн лоолийн эрлийз F1 үр гаргасан.
Таримал ургамлын генетикч селекционеруудын дүгнэлтээр лоолийн эрлийз үр үйлдвэрлэхэд үр тогтолтын амжилт 90-95%-тай байх тохиолдолд цэцэг засалт хийхгүй байх нь эдийн засгийн хувьд ашигтайг тогтоожээ Цэцэг засалт хийхэд үрийн ургац 37%-иар буурдаг. Иймээс хамгийн хялбар аргаар, өртөг багатай эрлийз үр үйлдвэрлэхэд эрлийзжүүлгийн эх хэлбэрт эр үргүй хэлбэрийг ашиглах нь үр дүнтэй болохыг тогтоожээ. Энэ тохиолдолд цэцэг засах, тусгаарлах гэх мэт хүндрэлтэй арга ажиллагаануудыг хэрэглэхгүйгээр өртөг хямд үр үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. Иймд селекцийн энэ дэвшилтэт аргыг өөрийн орны нөхцөлд зохицсон чанар сайтай, эрт болцтой, арвин ургацтай, өвчин хортонд тэсвэртэй лоолийн сорт эрлийзийг гарган авахад эрлийзийн хүчин чадлыг ашиглах, үнэлэх судалгааны ажлыг явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Бидний судалгааны зорилго нь манай орны нөхцөлд тохирсон эрт болцтой, арвин ургацтай хүлэмжийн лоолийн гетерозис эрлийзийг (F1) бий болгох явдал юм. Уг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг тавив. Үүнд: Шинээр нь хэрэглэхэд тохиромжтой лоолийн сортуудын аж ахуй, биологийн онцлогийг илрүүлэх, эвцэлдүүлэгт ашиглах, 7В-1 мутантын аж ахуй, биологийн онцлог, эр үргүйдэл ба үр тогтоох чадварыг сэргээх онцлогийг илрүүлэх болон лоолийн сортуудын ерөнхий ба тусгай хослох чадварыг тогтоож гетерозис өндөртэй хослолыг илрүүлэх.
Монгол орны нөхцөлд хүлэмжийн лоолийн эрлийз үр гаргах зорилгоор ерөнхий хослох чадвар ба гетерозис өндөртэй хослол илрүүлэх судалгааны 2010-2016 оны хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд дараах дүгнэлтүүдийг хийхээр байна. Үүнд: Лоолийн индетерминант болон хагас детерминант, детерминант хэлбэрийн сортууд
7.26-
11.52 кг/м2 ургац өгч нийлэг хальсан хүлэмжийн нөхцөлд тариалах тохиромжтой байна. Сортуудаас Ефимия, Апельсин сорт 140-145 хоногт боловсорч,
10.02-
11.52 кг/м2 ургац өгч хяналт сортоос
0.44-1.94 кг/м2 илүү ургац өгөн шалгарч байна, лоолийн 7В-1 мутантын үр тогтох чадвар гэрлийн уртад мэдрэмтгий байна. Урт өдрийн горимд ургуулахад 100% эр үргүйдэл илэрч эрлийз үр гаргах селекцид эр үргүй удам болгон эх хэлбэрт ашиглах боломжтой, сортуудтай эвцэлдүүлэхэд үр тогтолтын амжилт
41.7-
88.9% байна. Мөн лоолийн эрлийз F1 удамд эх, эцгээс хамааран шинж тэмдгүүдэд гетерозис харилцан адилгүй илрэх бөгөөд ургацаар (Гхян=
49.19%, hp=
5.4), эрт болцоор (ГХӨЭ=
80.8%, Гхян=
108.1%, hp=
51.6), нэг ургамлын ургацаар (Гхян=88%, hp=1.56) гетерозис доминантаас харьцангуй доминант, ургамлын өндөр (Гхян=
9.8%, hp=
0.88), нэг ургамал дахь үр жимсний тоонд (ГХӨЭ=
40.6%, hp=1.9) гетерозис доминант илэрч байгааг судлан тогтоолоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 4

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 74
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :