Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Өндөглөгч тахианы тэжээлийн жор боловсруулж цеолит, глицерин дрожжоор баяжуулсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3627
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : өндөглөлт, өндөгний жин, өндөгний бүтэц, тэжээл зарцуулалт, химийн найрлага

Аннотаци

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсад олдоц сайтай түүхий эдүүдэд түшиглэн өндөглөгч тахианд зориулсан багсармал тэжээлийн жор боловсруулан цеолит, глицерин, дрожжоор баяжуулж ашиг шимд үзүүлэх нөлөөллийг тогтоон үнэлэх байсан бөгөөд дараах зорилтуудыг тавьж ажилласан болно. Үүнд:
1. Монгол орны нөхцөлд олдоц ихтэй, тахианы тэжээлд ашиглах боломжтой түүхий эдүүдийн химийн найрлагыг судлах

2. Түүхий эдүүдийн химийн найрлагад үндэслэн, өндөглөгч тахианд зориулсан багсармал тэжээлийн жор боловсруулж, глицерин, цеолит, дрожжоор баяжуулах тохиромжтой хэмжээг тогтоох

3. Глицерин, цеолит, дрожжийг хослуулан өндөглөгч тахианы тэжээлийн жорыг баяжуулах боломжийг in vitro болон in vivo нөхцөлд судлах

4. Өндөглөгч тахианы цусны зарим үзүүлэлт, амьдын жин, өндгөн ашиг шимд баяжуулсан жоруудын үзүүлэх нөлөөг судлах

5. Глицерин, цеолит, дрожжийг дангаар болон хослуулан оруулж тэнцвэржүүлсэн бүрэн найрлагат багсармал тэжээлийн эдийн засгийн үр ашгийг тооцох зэрэг болно.
Судалгааны ажлын шинэлэг тал нь Монгол оронд үйлдвэрлэсэн үр тариа, бусад түүхий эдүүдийг зохистой харьцаагаар хольж бүрэн найрлагат багсармал тэжээлийн жор боловсруулан, глицерин, цеолит, дрожж болон тэдгээрийн зохистой хослолоор баяжуулсан хувилбарыг шалгаруулж, өндөглөгч тахианы ашиг шимд үзүүлэх нөлөөг инвитро, инвиво түвшинд иж бүрэн үнэлсэнд оршино.
Судалгааны ажлын практик ач холбогдол нь өндөглөгч тахианд зориулан импортоор авч ашигладаг багсармал тэжээл, төрөл бүрийн премиксийг Монгол орны нөхцөлд элбэг олдоцтой үр тариа болон бусад түүхий эдээр орлуулан үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэн, хүнсний аюулгүй байдалд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, тахианы аж ахуйн бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 272
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :