Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. Гэмтлийн нэг болох түлэгдэл нь хүний амь нас, эрүүл мэнд, амьдралын чанарт үзүүлэх уршиг ихтэй бөгөөд ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд илүүтэй өртөж нас барах, тахир дутуу болох нь элбэг.
Монгол улсад түлэгдэл нь осол гэмтлийн дотор ялангуяа 5 хүртэлх насны хүүхдийн дунд өндөр хувьтай тохиолддог боловч, түүний өвчлөл, шалтгаан, сэргийлэлтийг бүх талаас нь хамарсан дорвитой судалгаа өнөө хүртэл хийгдээгүй байна.
Ийнхүү, бид Улаанбаатар хотын 5 хүртэлх насны хүүхдийн дундах түлэгдлийн тархалт, түүнд нөлөөлөх эрсдэлт зарим хүчин зүйлийг тодорхойлох судалгааны ажлын зорилго дэвшүүлсэн юм.
Судалгааг дескриптив болон тохиолдол-хяналтын судалгааны загвараар гүйцэтгэлээ. Судалгаанд, Улаанбаатар хотын (2006–2015 он) 5 хүртэлх насны хүүхдийн түлэгдлийн тусламж үйлчилгээ авсан өвчлөл, хэвтэн эмчлүүлэлт, нас баралтын тохиолдлын түвшинг дүн бүртгэлийн мэдээ мэдээллүүдийг ашиглан судалж, харин түлэгдлийн эрсдэлт хүчин зүйлийг 2004–2015 онуудад 5 хүртэлх насны түлэгдэж эмнэлэгт хэвтсэн ба нас барсан 7472 хүүхэд, тохиолдол-хяналтын судалгаагаар харьцуурсан бүлэгт 5 хүртэлх насны хүүхэдтэй 357 эцэг эх, асрамжлагчдыг хамруулав.
Судалгааны дүнд шинжилгээ хийхдээ Пирсоны х2тест, Fisher’s exact , тест, логистик регресс, OR, Мann-Whitney U тест зэргийг ашиглалаа. Өвчлөлийн хөдлөл зүй, хэтийн төлөв,чиг хандлагыг хугацаан цувааны АРИМА загварыг ашиглан, харин түлэгдэлд хүргэж буй эрсдэлт олонхүчинзүйлийн хамаарлыг логистик регрессийн аргаар тооцож дүгнэв.
Түлэгдлийн тохиолдол: Улаанбаатар хотод 2006-2015 онуудад 5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэл 100000 хүүхдэд 2073 тохиолдсноос
538.1 нь хэвтэн эмчлүүлж, 26 тохиолдол нь нас барсан байна. 5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэл бусад насныхантай харьцуулахад 6-
19.1 дахин илүү тохиолдож байна (р<
0.001).
Түлэгдлийн тохиолдол сүүлийн 10 жилд эрс өсч, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Түлэгдэл 2020 он гэхэд, 2006 оны үзүүлэлтээс
2.1 дахин, 2015 оны түвшингээс
64.3 хувиар тус тус өсөх хандлага ажиглагдлаа. Харин түлэгдэж хэвтэн эмчлүүлсэн болон нас баралт сүүлийн 10 жилд нэмэгдсэн боловч 2020 он гэхэд 2015 оны түвшинтэй харьцуулахад ижил түвшинд байх тооцоолол гарч байна
Түлэгдлийн эрсдэлт хүчин зүйлс: Түлэгдлийн улмаас хэвтсэн эмчлүүлсэн болон нас барсан 5 хүртэлх насны 7472 өвчтөнөөс эрэгтэй 59,8%, эмэгтэй
40.2% харин 1-2 насны хүүхэд хамгийн их түлэгдсэн буюу 57%-ийг эзэлж байв. Түлэгдсэн хүүхдийн
92.3% халуун шингэнд,
3.9% гэр ахуйн хэрэгсэлд, 1,7% галын дөлөнд тус тус түлэгдсэн байна. Түлэгдлийн тохиолдлын
98.5% нь гэр орны ахуйн нөхцөлд үүнээс
86.2% уламжлалт гэрт,
13.8% бусад орон сууцанд харин галын дөлнөөс
26.8% нь гадаа тохиолдсон байна. Түлэгдлийн ихэнх нь 5-7 сарын хооронд, гол төлөв баасан гарагт (
15.8%), 11-12 цаг, 19-20 цагуудад хамгийн их тохиолддог нь судалгаагаар нотлогдов. Бүх биеийн гадаргуйн (ББГ) 10%-с бага талбайг хамарч түлэгдсэн бол дундаж ор хоног нь 20-24, харин ББГ-н 40% болон түүнээс дээш хувийг хамарсан бол дундаж ор хоног нь 0-4 буюу ихэнх нь нас барсан байна.
Хүүхдийн нас нэмэгдэх тусам түлэгдлийн хоруу чанар их байсан ч биеийн тамир тэнхээ сайн, өвдөлтийг тэсвэрлэх, өвчинг даах чадвар харьцангуй сайн байдаг учир 4-5 насныханд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол 1-2 насны хүүхдийн
60.9% нь нас барсан нь судалгаагаар батлагдсан.
Харин тохиолдол-хяналтын судалгаагаар эхийн нас нэмэгдэх тусам хүүхэд түлэгдэлд өртөхгүй байх магадлал нэмэгдэж
0.88(
0.82-
0.94), харин тухайн гэр бүлд 15-аас доош насны хүүхэд олон байх тусам түлэгдэх эрсдэл
2.92(1.61-
10.77) нэмэгдэж, мөн эхийн боловсрол багасах
2.38(
0.43-
4.55), хүүхэд хөдөлгөөн ихтэй байх нь
3.7(
0.28-
8.72) дахин их буюу статистик ач холбогдол бүхий эрсдэлтэй гарсан байна.
Эцэг эх, асрамжлагчдын түлэгдлийн эрсдэл болон сэргийлэлтийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг судлахад Хоол цай хийдэг орчин үеийн тогоо, тоног төхөөрөмжний хэрэглэх заавар, түлэгдлээс урьдчилан сэргийлэх аргыг бүрэн мэдэхгүй, буруу дадал зуршил
4.8-5 дахин их байдгаас болж хүүхдээ түлэгдэлд өртүүлж байгаа нь статистик үнэн магадлалтай байлаа(р<
0.001).
ДҮГНЭЛТ
Улаанбаатар хотын хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн түлэгдлийн тохиолдол 100000 хүүхдэд 2073, хэвтэн эмчлүүлэгсэд
538.1, нас баралт 26 тус тус тохиолдсон байна.
Хүүхдийн түлэгдэлд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлд хүүхдийн нас, хүйс, гэр ахуйн нөхцөл, хоол хийх цаг хугацаа орж байгаа ба түлэгдлийн үндсэн гол шалтгаан нь халуун шингэн байна. Түлэгдлийн хүндрэлд бүх биеийн гадаргуйг (ББГ) хамарсан талбай хэмжээ, түлэгдлийн зэрэг, хүүхдийн нас тус тус нөлөөлж байна. Мөн өрхийн орлого бага, эхийн нас залуу, эхийн боловсролын түвшин доогуур, бага насны олон хүүхэдтэй, хүүхэд хөдөлгөөн ихтэй зэрэг нь түлэгдэл үүсэх эрсдэлт хүчин зүйлүүд болдог байна. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, асрамжлагчдын түлэгдэл ба түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг хангалтгүй байх, амьдралын буруу дадал зуршил нь хүүхэд түлэгдэх бас нэг шалтгаан болж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0