Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Малчдын эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдалд хийсэн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3659
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : малчин, эрүүл мэндийн боловсрол

Аннотаци

ДЭМБ-ын орчин үеийн гол үзэл баримтлал болох эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиг хандлагыг хэрэгжүүлэхэд хүн амд эрүүл мэндийн боловсрол тасралтгүй олгох, тэдний мэдлэг, хандлагыг өөрчлөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх асуудал чухал гэж заасан байна. Эрүүл мэндээ хамгаалах болон эрүүл аж төрөх ёсны талаар цэгцтэй мэдлэг, зөв хандлага, дадал төлөвшиж чадаагүйгээс өвчлөл, эндэгдэл, осол гэмтэл их гарч улмаар амьдралын чанарт нөлөөлж байна. Нийгмийн амьдралын өөрчлөлтийг дагаж, хүмүүсийн амьдралын хэв маяг ч өөрчлөгдөн, аж төрөх дадал хэвшилтэй холбоотой үүсдэг өвчин нэмэгдсээр байна. Эдгээрээс урьдчилан сэргийлэх, улмаар өвчлөхгүй байх гол зам нь иргэд эрүүл мэндийн боловсролтой болох явдал юм. Боловсрол бол хүний хөгжлийн салшгүй нэг хэсэг бөгөөд сайн сайхан амьдрах, эрүүл саруул явахын чухал нөхцөл нь бөгөөд ялангуяа эрүүл мэндээ сахин хамгаалж, бэхжүүлэх, өвчнөөс сэргийлэх, эрүүл зан үйлтэй байх явдлыг зохих мэдлэг боловсролгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
Судалгааны зорилго: Говь-Алтай аймгийн жишээн дээр малчдын эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тэдний эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдал, цаашид сайжруулах арга замыг тодорхойлоход оршино.
Судалгааны арга зүй: Говь-Алтай аймгийн хэмжээнд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчдаас түүврийн аргаар 800 малчин сонгон судалгаанд хамруулсан бөгөөд судалгаанд баримт, асуумж, ярилцлагын аргуудыг ашигласан болно.
Судалгааны үр дүн
• Аймгийн хүн амын өвчлөлийн
60.3%-ийг малчдын өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдаж байгаа хүн амын 37%-ийг малчид эзэлж байна. Малчдын дунд АЭТӨ, ШБЭТӨ, ЦЭТӨ, ХБЭТӨ, арьсны өвчин, бруцеллёз, хачигт халдвар зэрэг өвчнүүд түгээмэл тохиодож байна. Малчдын эрүүл мэндэд нийгэм эдийн засаг, байгаль цаг уур, биологи, зан үйл, сэтгэл зүй, ахуйн орчин, ажлын орчин зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна. Эдгээр хүчин зүйлүүдээс ажлын орчин 26%, нийгэм эдийн засаг 21%, зан үйл 19%, байгаль цаг уур 12%, ахуйн орчин 11%-ийг эзлэн голлох нөлөөг үзүүлж байна.
• Малчдын хувийн ариун цэврийн талаарх мэдлэг
69.2%, хандлага
68.9%, зөв дадал эзэмшсэн нь
53.6%, эрүүл аж төрөх ёсны талаарх мэдлэг
78.2%, хандлага 63%, зөв дадалтай
39.6%, малаас хүнд халдварлах өвчний талаарх мэдлэг
39.8%, хандлага 56%, зөв дадал эзэмшсэн
35.9% байна. Малчдын эрүүл мэндийн боловсролд ажил эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ажлын ачаалал, дэмжлэг, ахуйн орчин, хувь хүний зан төрх, ажлын онцлог зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
Монгол орны баруун бүс нутгийн малчдын бичиг үсэг тайлагдалт 99%-тай, малчдын
84.7% нь бүрэн бус дундаас дээш боловсролтой,
48.4% нь радио,
81.1% нь телевиз,
87.4%нь гар утас,
5.3% нь комьпютер,
49.5% сансрын антентай, малчдын хүүхдүүдийн сургууль завсардалт багасаж байгаа зэрэг нь малчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх боломжууд байна.
Дүгнэлт
• Дэлхий нийтэд эрүүл мэндийн талаар баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхээс гадна өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд чиглэж байна. Энэ үйл ажиллаганы үндэс нь хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудал юм.
• Малчдын дунд тархаж байгаа өвчлөлийн бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудал чухал байна.
• Малчдад эрүүл мэндийн боловсрол олгож байгаа арга хэлбэр нь тогтворгүй, тодорхой системгүй, агуулга нь ажил хөдөлмөр, амьдралын хэв маяг зэрэг онцлогт тохиромжтой бус, эрүүл мэнийн боловсрол олгож байгаа сургалт нь агуулгын хувьд сурталчилгааны шинжтэй, зөвхөн мэдлэг олгох хэмжээнд мэдээлэл дамжуулах хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний менежмент сул, НЭМ-ийн мэргэжилтэй боловсон хүний нөөц, чадвар хангалтгүй байгаагаас малчдын эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэхгүй байна.
• Монгол улсад нүүдэлчин малчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах олон боломжууд байна. Эдгээр боломжинд тулгуурлан эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хамгийн тохиромжтой хэлбэр бол эрх чөлөөт боловсролын үзэл санаанд тулгуурлан эрүүл мэндийн хэрэгцээг судалж, эрүүл бус зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн орчин үеийн мэдээлэл технологит суурилсан аргуудыг ашиглан эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулах явдал гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 276
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :