Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын улс төрийн эдийн засгийн шинжилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3662
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Хөрөнгө оруулалт, улс төрийн институц, улс төрийн хүчин зүйл, улс төрийн тогтворгүй байдал, засгийн газрын тогтворгүй байдал

Аннотаци

Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогод нөлөөлж буй улс төрийн хүчин зүйлийг тодруулан шийдвэрлэх арга замыг хайх ажлын хүрээнд өнөөгийн гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодруулах зорилгоор олон нийтийн санаа бодлын судалгааг авсан. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалт нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэртэй хүчин зүйл гэж үзсэн. Гадаадын хөрөнгө оруулалтад улс төрийн хүчин зүйлс нөлөөлдөг талаар судалгаанд оролцогчид үзэхдээ гадаадын хөрөнгө оруулалт нь төрийн бодлогын чухал хэсэг, түүний санхүүжилт улс төрчдийн анхаарлыг татдаг учраас улс төртэй холбогддог гэж үзсэн. Үр дүнд гадаадын хөрөнгө оруулалтын орчин муу, гадаадын хөрөнгө оруулалт буурсаар байгаа, түүний шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал гэсэн хариулт гарсан. Улс төрийн тогтворгүй орчинд хамгийн гол нөлөө үзүүлэгч хүчин зүйл нь засгийн газрын тогтворгүй байдал, улс төрийн намын фракцуудын ашиг сонирхол, улс төрчдийн эрх ашгийн зөрчил гэсэн үзүүлэлтүүд гарсан. Судалгааны үр дүнг мөн олон улсын байгууллагуудын судалгаа батлан харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 207
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :