Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ядуурах эмзэг байдлын үнэлгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3661
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Ядуурал, Эрсдэл, Эмзэг байдал, Ядуурах эмзэг байдал, Монгол Улс

Аннотаци

Ядуурал нь хөгжиж буй нийт орны хувьд анхаарал татсан, макро эдийн засгийн тулгамдсан асуудлын нэгд тооцогдсоор байна. Засгийн газар бүр энэ асуудалд тодорхой хэмжээгээр анхаарал хандуулж ирсэн ч дийлэнх нь аль хэдийн ядууралд өртөөд “ядуу” хэмээх ангилалд багтах болсон иргэдээ ядуурлаас гаргах, тоог нь цөөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ирсэн юм.
Нөгөөтэйгүүр, өнөөдөр “ядуу биш” боловч ирээдүйд ядуурч мэдэх хүн ам, мөн өнөөдөр ядуу хэмээн тооцогдож буй хүн амын цаашид ядуу хэвээр үлдэж болзошгүй байдал – “ядуурах эмзэг байдал”-ыг судлан тогтоож, ядуурлаас сэргийлэх бодлого хэрэгжүүлэхэд багагүй анхаарах болсон ба энэ чиглэлийн судалгаа сүүлийн арав гаруй жилд мэдэгдэхүйц нэмэгдэж, арга зүй нь улам боловсронгуй болж байна.
Бусад хөгжиж буй орны нэгэн адил, ядуурлын чиглэлийн судалгаа Монгол Улсад зохих түвшинд хийгдэж ирсэн ч хүн амын ядуурах эмзэг байдлын асуудал бараг хөндөгдөж байсангүй. Ядуурлыг бууруулах бодлого төдийлөн үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байгаагийн нэг гол шалтгаан нь хүн амаа ядуурахаас сэргийлэх тал дээр төр засаг дорвитой ажил хийхгүй байгаатай холбоотой хэмээн үзэж болно. Тиймээс, энэ диссертацид Монгол Улсын хүн амын ядуурах эмзэг байдлыг учир шалтгааных нь хамт үнэлэн тооцож, ядуурлын динамик талыг судлан, тодруулахыг гол зорилго болгосон.
Судалгааны үр дүнгээс үзвэл, Монгол Улсын хүн амын ядуурах эмзэг байдлын түвшин ядуурлын түвшингээс өндөр болох нь бүх тохиолдолд нотлогдож буй бөгөөд үүнээс хүн амын ядуурлын өнөөгийн төлөв байдлын ex-post судалгаанаас гадна ирээдүйн төлөв байдлыг нь тодруулсан ex-ante судалгааг өргөжүүлэн хийх шаардлагатай нь харагдаж байна.
Мөн, ядуурал “динамик” шинжтэй болох нь энэхүү судалгаанаас гадна олон судалгаагаар нотлогдож буй тул ядуу хүн амын бүлгийг “нэг төрлийн” гэж үзэх боломжгүй юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 230
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :