Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгүүдэд “... бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагч бүрт мэргэжлээ үндэслэлтэй сонгоход шаардлагатай мэдлэг чадвар олгох; суурь боловсролын түвшнээс эхлэн ажил, мэргэжлийн зөв хандлагыг төлөвшүүлэх” зорилт дэвшүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч өнөөгийн байдлаар Монгол улсад сурагчдыг мэргэжил сонголтод бэлтгэх ажил эхлэлийн шатандаа байна.
Монгол улсад хийгдэж байгаа мэргэжил сонголтын судалгаа нь зөвхөн бие хүний сэтгэл зүйн хүчин зүйлээр хязгаарлагдаж байгаа нь ахлах ангийн сургачид мэргэжлээ сонгоход нөлөөлж байгаа нийгмийн орчны (институцийн) хүчин зүйлийн талаарх мэдээллийг бүрэн гаргаж чадахгүй байна. Үүнтэй уялдан, ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын өнөөгийн байдлыг судалж үнэлгээ өгөх, тэдний сонголтод нөлөөлж байгаа институцийн болон бие хүний хүчин зүйлийг хамтад нь судлах нийгмийн эрэлт шаардлага тулгарч байна.
Мэргэжил сонголтод институцийн зохицуулагч, норматив, соёл-танин мэдэхүйн хүчин зүйл болон бие хүний хүчин зүйл нөлөөлнө гэсэн үзэл баримтлалын хүрээнд судалгаагаа хийсэн.
Судалгаанд Монгол улсын 21 аймаг, 5 дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн 7135 сурагчийг оролцуулахаар тооцоолж тэдгээр түүвэр олонлогоос санал асуулгыг цуглуулсан бөгөөд санал асуулгын бүрэн бөглөсөн байдал, мэдээллийн чанарыг шалгаж үзэхэд 6980 санал асуулгыг судалгааны өгөгдлийн боловсруулалтад ашиглах боломжтой дүн гарсан. Өгөгдлийн шинжилгээг “STATA
13.0” программыг ашиглан хийсэн.
Судалгааны хүрээнд нийт таван таамаглал дэвшүүлсэн бөгөөд дөрвөн таамаглал батлагдаж, нэг таамаглал няцаагдсан.
Таамаглал 1а. Институцийн зохицуулагч хүчин зүйл ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод сул нөлөө үзүүлнэ гэсэн таамаглал регрессийн шинжилгээний үр дүнгээр нотлогдсон.
Соёл-танин мэдэхүйн болон норматив хүчин зүйл статистикийн хувьд ач холбогдолтой гарсан бол зохицуулагч хүчин зүйл статистикийн хувьд ач холбогдол багатай, сул нөлөөтэй ( ) гарсан. Мөн институцийн зохицуулагч хүчин зүйлийг илэрхийлэх зургаан үзүүлэлтийн хоёр нь эерэг, дөрөв нь сөрөг нөлөөтэй гарч байгаа нь тус загвар үндсэндээ мэргэжил сонголтын хувьд ач холбогдол бага, сул хамааралтай болохыг илэрхийлж байна.
Мэргэжил сонголтод нөлөөлж байгаа институцийн зохицуулагч хүчин зүйлийн талаар экспертүүдтэй хийсэн ярилцлагын үнэлгээ нь дээрх тоон судалгааны дүнг нотолж байна. Мөн хууль, эрх зүйн орчны контент шинжилгээний дүн нь институцийн зохицуулагч хүчин зүйлийн тоон судалгааны дүн болон экспертүүдийн ярилцлагын дүгнэлтийг давхар нотолж байгаа юм.
Таамаглал 1б: Институцийн норматив хүчин зүйл, ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголт шууд хамааралтай гэсэн таамаглал нотлогдлоо.
Ахлах ангийн сурагчид ирээдүйн ажил, мэргэжлээ сонгохдоо “мэргэжлээрээ өсөж, хөгжих боломж” гэсэн үзүүлэлтэд хамгийн өндөр ач холбогдол (ач холбогдлын түвшин, p=
0.000, регрессийн коэффициент ) өгч, харин “мэргэжлийн цалин хангамж, баталгаа” гэсэн үзүүлэлтийг хоёрдугаарт нэрлэсэн (p=
0.064; ) байна. Харин “мэргэжлийн нийгэмд эзлэх байр, нэр хүнд” ( , p=
0.196), “суралцах сургуулийн нэр хүнд” ( , p=
0.064) гэсэн үзүүлэлтүүд ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод ач холбогдол багатай байгааг судалгаа харуулж байна. (хүснэгт.30)
Нөгөө талаас экспертүүдтэй хийсэн ярилцлагын судалгааны дүнгээс үзэхэд институцийн норматив хүчин зүйлийг цаашид боловсронгуй болгох тухайд нийгмийн зүгээс томоохон хүлээлт үүсэж байгааг тэмдэглэж байна.
Таамаглал 1в: Институцийн соёл-танин мэдэхүйн хүчин зүйл ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод эерэг нөлөө үзүүлдэг гэсэн таамаглал няцаагдлаа.
Хүснэгт.32-аас үзвэл, соёл-танин мэдэхүйн хүчин зүйл нь ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод бага нөлөөтэй ( ) гэж тоон судалгаагаар гарсан бөгөөд энэ нь диссертацийн судалгаанд дэвшүүлсэн “таамаглал 1в”-г няцааж байгаа юм. Гэсэн хэдий ч соёл-танин мэдэхүйн хүчин зүйлийн бүх үзүүлэлтүүд нь мэргэжил сонголтод бага нөлөөлдөг гэсэн үг биш юм. “Эцэг эхийн зөвлөгөө” гэсэн үзүүлэлтийн ач холбогдлын түвшин өндөр (p=
0.001), регрессийн коэффициент бусад үзүүлэлтүүдээс өндөр ( ) байна.
Тоон судалгааны энэхүү дүн нь экспертүүдээс авсан ярилцлагын дүгнэлтийг давхар нотолж байгаа юм. Энэхүү судалгаанаас багш нар сурагчиддаа мэргэжлээ сонгоход нь төдийлэн сайн тусалж чадахгүй ( ) байгаа явдал нь зайлшгүй анхаарч үзэх асуудал юм. Ийм байдал нь юуны өмнө багш нар мэргэжил сонголтын талаар мэдээлэлгүй, ном, гарын авлага боловсруулагдаж гараагүй, багш бэлтгэдэг, мэргэжил дээшлүүлдэг сургалтын хөтөлбөрт мэргэжил сонголтын хичээл тусгагдаагүй явж ирсэн зэрэг шалтгаантай холбоотой гэж үзэж байна.
Таамаглал 2: Бие хүний хүчин зүйл ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод хүчтэй нөлөөлнө гэсэн таамаглал хүчин зүйлийн шинжилгээ болон чанарын судалгааны үр дүнгээр нотлогдлоо.
Сурагчид мэргэжлээ сонгохдоо “Өөрийн хүсэл сонирхол” гэсэн үзүүлэлтэд хамгийн өндөр ач холбогдол (p=
0.000; ) өгч, харин “Ирээдүйн мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө” гэсэн үзүүлэлтийг хоёрдугаарт нэрлэсэн (p=
0.115; ) байна. Харин “Хийх дуртай ажил үйл” (p=
0.655; ), “Авъяас чадавх” (p=
0.599; ), “Амжилттай суралцаж байгаа хичээлүүд” (p=
0.036; ) гэсэн үзүүлэлтүүд ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод ач холбогдол багатай байна. Мөн экспертүүдийн үзэж байгаагаар сурагчид мэргэжлээ сонгохдоо бие хүний хүчин зүйлийг хамгийн түрүүнд анхаардаг бөгөөд шийдвэр гаргах чухал үндэслэл болдог хэмээн үзэж байгаа нь тоон судалгааны дүнг давхар нотолж байна.
Таамаглал 3: Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод бие хүний хүчин зүйл нь институцийн хүчин зүйлтэй харьцуулахад илүү хүчтэй нөлөөлнө гэсэн таамаглал регрессийн шинжилгээний үр дүнгээр нотлогдлоо.
Бие хүний хүчин зүйл мэргэжил сонголтод эерэг ( ), харин институцийн хүчин зүйл сөрөг ( ) нөлөөтэй гарсан. Дундаж хэсгийн нөлөөг тооцож үзэхэд бие хүний хүчин зүйлийн нэг нэгжийн өсөлт нь мэргэжлээ сонгох магадлалыг дунджаар
0.044 нэгжээр, харин институцийн хүчин зүйлийн нэг нэгжийн өсөлт нь мэргэжлээ сонгох магадлалыг дунджаар
0.020 нэгжээр бууруулдаг байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0